НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн ЗДТГ-т албан бичиг хүргүүлжээ
Аймгийн ЗДТГ-т албан бичиг хүргүүлжээ
Зөрчлийн тухай хууль 2017 оны 7-р сарын 1-нээс эхлэн хэрэгжиж, хуулийн дагуу хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах зэрэг үүрэг бүхий зөвлөлийг Засгийн газрын тогтоолын дагуу аймаг бүрт байгуулсан. Уг зөвлөлийг аймгийн Засаг даргын дэргэд байгуулж, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга ахлахаар заажээ. Аймгийн Прокурорын газраас дээрх зөвлөлийн ажилд шалгалт явууллаа. Шалгалтаар дараахь зөрчлүүд илэрсэн байна. Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийг Засгийн газрын тогтоолын дагуу журам шинээр батлан мөрдөж эхлээд 7 сар гаруй хугацаа өнгөрч байхад, шинэчлэн байгуулаагүй. Зөвлөлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ахлах тухай заасан байхад, аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулан ажиллуулж байжээ.  “Зөрчлийн тухай хуулийн дагуу хураан авсан хөрөнгө орлого, эд зүйл, хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй боловч зориулалтыг нь өөрчлөн ашиглах боломжтой гэж үзвэл энэ талаар зөвлөлөөс шийдвэр гаргаж болно гэж журамд заасан. Гэтэл Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөл 46 шил бүхий 35,7 литр архи, 31 шил бүхий 211 литр пиво, 204 хайрцаг тамхийг шинжилгээ хийлгэж, үнэлгээ тогтоолгүйгээр аймгийн Онцгой байдлын комисст хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн нь журмын 2.11 дүгээр зүйлийг зөрчсөн” гэж аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Сэлэнгэ ярьж байна. Зөрчлийн тухай хуулийг мөрдөж эхэлснээс хойш аймгийн Прокурорын газраас Засгийн газрын журмын дагуу байгуулагдсан аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн ажилтай танилцахад тодорхой дутагдалууд илэрсэн. Иймд аймгийн Засаг даргын тамгын газарт хууль журмыг мөрдөж ажиллах талаар албан бичиг хүргүүлсэн байна. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ