Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card

Уурхайчин багийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралт өндөр байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Орхон аймгийн Прокурорын газраас гэмт хэргээс урьчилан сэргийлэх чиглэлээр он гарснаас хойш Жаргалант, Баян-Өндөр сум, 21 баг, ерөнхий боловсролын 24 дунд сургууль, нийт 68 аж ахуйн нэгж байгууллагад яриа таниулга хийсэн байна. Өнгөрсөн онд Орхон аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчил хамгийн ихээр үйлдэгдсэн таван багийн Засаг дарга, түүний Ажлын албаны гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажилтай тусгайлан танилцсан байна.  “Энэ оны эхний гурван сарын байдлаар Орхон аймгийн хэмжээнд 189 гэмт хэрэг бүртгэгдсэн. Эдгээрээс гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоохоор 133 хэрэгт хэрэг бүртгэл явуулж, 56 гэмт хэрэгт шууд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Дээрх гэмт хэргийн 21 удаагийн буюу 11,1 хувь нь зөвхөн Уурхайчин багийн нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн байна” гэж аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.Улаанаа ярилаа. Эрдэнэт хотын төв хэсэгт байрладаг учир Уурхайчин багийн нутаг дэвсгэр дээр гэмт хэргийн гаралт өндөр байх талтай. Тухайлбал, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 40 гаруй хувийг эзэлж байна. Төв замын явган хүний гарцан дээр хүн дайрч гэмтээсэн хэрэг, хулгайлах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүд буурахгүй байгааг албаны хүн онцоллоо.[sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card