НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
П.Баттөр: Өр төлөх асуудалд татвартаа суутгах замаар Засгийн газар уян хатан хандах хэрэгтэй
П.Баттөр: Өр төлөх асуудалд татвартаа суутгах замаар Засгийн газар уян хатан хандах хэрэгтэй
Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалж,  Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсантай холбоотой уг зээлийг Эрдэнэт үйлдвэрийн ашгаас төлүүлэх тухай ярих болсон. Тэгвэл Стандарт банкинд өр тавьсан этгээдээр зээлийг төлүүлэлгүй, үйлдвэрийн уурхайчид, ажилчдын хөлс хөдөлмөрийн дүнд бий болсон үйлдвэрийн ашгаар дарах гэж байгааг эсэргүүцэж , ”Эрдэнэт үйлдвэр”-ийн ҮЭХ-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан луйварчдын мөнгийг төлөхийн оронд ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх, үйлдвэрт техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, зээлтэй ажилчдын зээлийг төлөх хэрэгтэй гэж ҮЭХ-ны төлөөллүүд үзэж байна. Тус үйлдвэрийн ажилчдын 90 орчим хувь нь зээлтэй. Үүний 80 хувь нь давхар зээлтэй байна. Тэд  ажилчдын хөдөлмөр зүтгэлээр олсон мөнгөөр бусдын өрийг дарах ёсгүй гэж бухимдалтай байгаагаа илэрхийлсэн юм.          Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох олон улсын Арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээллийг сонсож, үндсэн зээлийн төлбөрийг тохирч барагдуулах, хүүгийн нэмэлт төлбөрийг зогсоох асуудлаар “Стандарт” банктай нэн даруй хэлцэл хийхийг Эрдэнэт үйлдвэрийн холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. Харин Засгийн газраас 51 хувийг баталгаа болгон зээлсэн өрийг үйлдвэрийн ашгаар төлүүлэх  болсон нь үйлдвэрийн ажилчдын эсэргүүцлийг төрүүлээд байна. Эрдэнэт үйлдвэр нь 2017 онд 320 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ мөнгийг  үйлдвэрчдэд зориулах ёстой гэдгийг үйлдвэрийн ҮЭХ-ноос шаардаж байна.  Засгийн газар 51 хувийн өрийг Эрдэнэт үйлдвэрээр төлүүлэх гэж байгаа бол улсад төлдөг татварт суутгаж тооцох хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэрийн  51, 49 хувийг бүхэлд нь барьцаанд тавьсан гэдгийг ҮЭХ-ны дарга онцоллоо. Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн 20 орчим хувийг бүрдүүлдэг. Тиймээс “Стандарт” банкны өрийг төлөх асуудал бол дан ганц үйлдвэрийн ажилчдын эрх ашиг бус нийт Монголын ард иргэдэд хамааралтай. “Жастын Батхүү” болон түүнтэй хамааралтай этгээдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй. Үйлдвэрийн  зургаан мянга гаруй ажилчид Засгийн газар, төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлнэ гэж мэдээллээ. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ