Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card

Мансууруулах бодис хэрэглэсэн долоон хүүхдэд арга хэмжээ авчээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Орхон аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурлаар 2018 оны  хоёрдугаар сарын гэмт хэрэг, зөрчлийн мэдээг танилцууллаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хулгайн гэмт хэрэг 2,2 дахин өсчээ. Энэ нь  зөрчлийн тухай хуультай холбогдуулан зөрчил, хэргийн ялгаатай  үзүүлэлтээс хамааралтай хэмээн Цагдаагийн газрын  Мэдээлэл судалгааны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Ц.Эрдэнэбаяр хэллээ. Хулгайн гэмт хэргээс гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах  тохиолдол нэмэгдсэн байна. Мансууруулах бодис хэрэглэсэн насанд хүрээгүй долоон хүүхдийг 100 мянган төгрөгөөр торгосон байна. Цагдаагийн газраас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр оюутан сурагчдад зориулан сургалт, мэдээлэл хийхээр  төлөвлөжээ. Хаврын улиралд гуравдугаар сараас эхлэн гэмт хэргийн гаралт ихэсдэг. Тухайлбал, бусадтай зодолдох, бусдын бие махбодод гэмтэл учруулах гэмт хэрэг өсөх хандлагатай байдаг. Иймд албан байгууллага, ААН-ийн ажилтан алба хаагчдад урьдчилан сэргийлэх  мэдээлэл өгөх боломжтойг Цагдаагийн газраас онцолж байна. А.Чимэг [sgmb id="1"]  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card