НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг чангатгахыг үүрэг болголоо
Шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг чангатгахыг үүрэг болголоо
Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр энэ сарын 15-ны өдөр Жаргалант суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан холбогдох албаны удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлыг танилцууллаа. Жаргалант суманд голомтын бүсэд 127 айл өрхийн 2072 толгой мал өвөлжиж байна. Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн газраас хувийн мал эмнэлгүүдтэй хамтран вакцинжуулалтын ажлыг хийж эхэллээ. Сэжигтэй бүсэд багтах 103 айл өрхийн 1888 малыг вакцинд хамруулжээ. Үүний зэрэгцээ журмын дагуу хамгаалалтын бүс дэх 52 өрхийн 800 гаруй толгой малыг вакцинжуулсан байна. Ирэх долоо хоногт хоёрдугаар ээлжийн вакцинжуулах ажлыг хийж дуусгана гэж албаны хүн мэдээллээ. Баян-Өндөр сумын Говил, Баянцагаан багуудыг хорио цээрийн хамгаалалтын бүсэд орууллаа.      Энэ багуудад нийт 300 үхрийг шинжилгээнд хамруулсан, одоогоор өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Аймгийн Засаг даргын зүгээс баруун талын постууд дээр онц анхааралтай ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Учир нь Булган аймгийн  төв болон Бугат, Хангал, Халиун, Сэлэнгэ суманд шүлхий өвчний шинж тэмдэг илрээд байгаа. Шүлхий өвчний нян тээгч нь хүн, малын хөдөлгөөнөөр дамжих магадлал өндөр байдаг. Мөн Хөвсгөл аймагт гуравдугаар сарын 2-5-ны хооронд болох “Мөсний баяр”-т оролцох иргэдийн хөдөлгөөнд хяналт тавихыг үүрэг болголоо. Дээрхтэй холбоотой иргэний шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавих шаардлагатай гэж аймгийн Засаг дарга онцолж байлаа. Мөн онц шаардлагатай газруудад нэмэлт пост гарган ажиллуулахыг үүрэг болгожээ. [sgmb id="1"]  
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ