Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Төлөөлөгч Д.Батхишиг АН-аас гарснаар Бүлэг нь татан буугдлаа

Төлөөлөгч Д.Батхишиг АН-аас гарснаар Бүлэг нь татан буугдлаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн ИТХ ээлжит аравдугаар хуралдаан боллоо. Хуралдааны төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батхишиг энэ оны нэгдүгээр сарын 24-нд хурлын даргад албан ёсны мэдэгдэлээ хүргүүлсэн. Төлөөлөгч Д.Батхишиг нь 2017 оны нэгдүгээр сарын 21-нд аймгийн АН-д албан ёсоор намын гишүүнээс гарах өргөдлөө өгсөн. Тиймээс миний бие аймгийн АН-ын гишүүн биш болсон. Иймээс аймгийн ИТХ дахь АН-ын Бүлгийн гишүүнээс гарч буйгаа мэдэгдэж байна” хэмээсэн. Иймээс би энэ удаад төлөөлөгч Д.Батхишигийн хүсэлтийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч та бүхэнд танилцуулж байна” гэсэн юм. Аймгийн ИТХ-д гурав буюу түүнээс дээш төлөөлөгчтэй нам, эвсэл бүлэг байгуулах дүрэмтэй. Төлөөлөгч Д.Батхишиг АН-ын гишүүнээс гарсан учраас  аймгийн ИТХ дахь АН-ын Бүлэг татан буугдаж байна. Өнөөдрөөс эхлэн аймгийн ИТХ-д МАН-ын 28 төлөөлөгч, АН-ын хоёр төлөөлөгч, нэг бие даагчтай болж байгааг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва танилцууллаа. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card