НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Замын цагдаа, “Орхон АЗЗА” хамтран хурд сааруулагч хийсэн үү
Замын цагдаа, “Орхон АЗЗА” хамтран хурд сааруулагч хийсэн үү
Хот хоорондын А1001 тоот авто замын зорчих хэсэгт, Баянцагаан багийн нутаг Цагаанчулуутын гол дээрх гүүрний хоёр талд хурд сааруулагч байдаг. Энэхүү хурд саарууулагчийг хэн, ямар байгууллагын шийдвэрээр хийсэн тухай мэдээлэл огт байдаггүй. Өнгөрөгч нэгдүгээр сард болсон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр энэхүү хурд сааруулагчийн талаар яриа өрнөсөн. Аймгийнханы зүгээс “Эрдэнэт үйлдвэр”-ийг хийсэн байх хэмээн ойлгож буйгаа илэрхийлсэн. Гэтэл аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн орлогч захирал Д.Дэлгэрбаяр “Манай үйлдвэр энэ хурд сааруулагчийг хийгээгүй. Үүнээс болоод манай жолооч нар маш их бухимдаж байна. Тэгээд ч гүүрний даац энэ тэрд нөлөө үзүүлэх эсэхийг нь судалж хийсэн юм болов уу. Ер нь хаанах хийсэн юм бэ” хэмээн асуусан. Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Хаанахын хэний зөвшөөрлөөр хийсэн юм бэ. Тэгээд ч наад захын тавдугаар ангийн физик мэдэхгүй хүмүүс байна. Гүүрний даац эвдрэлд нөлөө үзүүлж байна гээд хоёр талд нь хурд сааруулагч хийнэ гэдэг байж болохгүй зүйл. Массын тухай хууль мэдэхгүй байх гэж. Харин ч хурдаа сааруулахгүйгээр, хэтрүүлэхгүйгээр гүүрээр өнгөрөхөд гүүрний даацад ямар ч нөлөө үзүүлэхгүй. Гэтэл одоо автобусны цуваа гүүрний хурд сааруулагчийн өмнө ирээд хурдаа сааруулж байгаа нь харин ч эсрэгээрээ гүүрний даацад нөлөө үзүүлнэ” гэж байсан удаатай. Тэгвэл энэхүү яриа энэ удаагийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр үргэлжиллээ. Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Өмнөх хурал дээр энэхүү хурд сааруулагчийг хэн хийсэн талаар асууж байсан. Ариунболд чи билүү хэн нэг нь Авто тээврийн үндэсний төвийн зөвшөөрөлтэй хийсэн гэж байсан. Гэтэл одоо болохоор аймгийн Замын цагдаа Орхон АЗЗА-тай хамтраад хийсэн гэж байна. Энэ хурд сааруулагчийн талаарх мэдээллийг надад ирүүлэх үүрэг өгсөн. Одоо болтол надад хариу ирүүлээгүй. Сар гаруй хугацаа өнгөрч байна. Аймгийн ИТХ-ын дарга үүрэг өгч байхад хариу өгдөггүй. Би хэдийгээр дарга ч гэсэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчийнхөө хувьд мэдээлэл авч болно биз дээ” гэв. Аймгийн Засаг дарга Д.Батлут “Аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид ЗДТГ-ын хэлтэс, албадынханаас мэдээлэл авах бүрэн эрхтэй. Манайхан ч мэдээллээр хангах үүрэгтэй. Ариунболд оо, аймгийн ИТХ-ын дарга мэдээлэл авах хүсэлт гаргаад байхад яагаад өдий болтол хариу ирүүлдэггүй юм бэ. Дахиж ийм хариуцлагагүй үйлдэл гаргавал арга хэмжээ авна шүү. Энэ гүүрэн дээрх хурд сааруулагчийн талаарх мэдээллийг яаралтай гаргаж өг. Дахиж ийм үйлдэл гаргахгүй байхыг манай хэлтсийн дарга нар анхаарах хэрэгтэй” гэсэн юм. Ямар ч байсан Цагаанчулуутын гол дээрх гүүрний хоёр тал байгуулсан хурд сааруулагчийг хийсэн эзэн аймгийн ИТХ-ын хуралдаан дээр албан ёсоор тодрох юм байна[sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ