НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ГОК-ын ажилчдын цувааг “горимонд нь” оруулна
ГОК-ын ажилчдын цувааг “горимонд нь” оруулна
Эрдэнэт хотын урд талаар Хот хоорондын А1001 авто зам өнгөрдөг. Энэхүү хот хоорондын чанартай авто замаар ГОК-ын ажилчдын автобусны цуваа өглөө, оройд байнга зорьчдог. Ингэхдээ автобусны цуваа явж байх үед эсрэг урсгалын хөдөлгөөнийг нам хааж жолооч нар “хүндэтгэл” үзүүлдэг дүр зургийг эрдэнэтчүүд байдаг үзэгдэл мэт ойлгосоор өнөөг хүрсэн. Тэгвэл энэ үйлдэл нь хууль дүрмэнд ямар нэгэн байдлаар заагдаагүй гэдгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ярьж байна. Бүр зарим тохиолдолд ГОК-ын ажилчдын автобусны цуваа явж байх үед Хүүхдийн автобусаа зогсоож байгаад өнгөрөөнө. Зарим нэг таксины жолооч цувааны өөдөөс хөдөлгөөнөө үргэлжлүүлбэл шүгэл тас хийж ГОК-ын гэрээт цагдаагийн тасгийнхан газар дээр нь арга хэмжээ авч жолоочийг торгож машиныг нь журамлана. Энэ мэт буруу жишиг “Авто замын тээврийн талаар 2018-2021 онд баримтлах бодлого”-д засагдахаар орж иржээ. Аймгийн ИТХ-ын даргын зүгээс ямар ч байсан өнөөдөр ГОК-ын ажилчдын автобус явж байхад сөрөг урсгалын хөдөлгөөнийг хаадаг байдал зогссон гэж байсан ч тэргүүлэгч Д.Мөнхбат “Өнөөдөр ч гэсэн хуучин хэвээрээ хөдөлгөөн зогсоодог байдал байгаа” хэмээн мэдээлэл өгсөн юм. Харин энэ бүхэнд аймгийн Засаг дарга тайлбар хийж Цагдаагийн газрын замын цагдаагийн албаныхантай уулзаж тодорхой чиглэл, үүрэг даалгавар өгөхөөр боллоо. Нэг үйлдвэрийн ажилчдын автобусны цуваа зорчиж байхад хот ххорондын замын хөдөлгөөнийг зогсоодог хууль, эрх зүйн заалт одоогоор үйлчилдэггүй гэдгийг тэргүүлэгчид онцолсон. Харин үйлдвэрийн ажилчдын хамгаалалт бүхий цуваа явж байхад гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийх, цуваан дунд орохыг Замын хөдөлгөөний дүрмээр хориглодог юм. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ