НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сар шинээр 18 эх амаржиж 9 хүү, 9 охин мэндэлжээ
Сар шинээр 18 эх амаржиж 9 хүү, 9 охин мэндэлжээ
Даваа гараг бүр хуралддаг аймгийн Засаг даргын шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ удаагийн хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва оролцож мэндчилгээ дэвшүүлэн, алба хэлтэс, агентлагийн удирдлагуудад цаашдын ажилд нь амжилт хүслээ. Шуурхай зөвлөлгөөнийг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут удирдан явуулав.     Сар шинийн баярын өдрүүдээр БОЭТ-өөр 230 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж, Хүлээн авах тасгаар 262 хүн ирж үйлчлүүлснээс 27 нь хэвтэн эмчлүүлжээ. Ахуйн ослын улмаас гэмтэж түлэгдсэн 50 орчим хүн эмчлүүлсэн бол авто ослын улмаас эмнэлгийн тусламж авсан долоо, согтуугаар ирж үйлчлүүлсэн 15 хүн байна. Халдварт менингококкт өвчний улмаас нэг хүүхэд ирж хэвтэн эмчлүүлж одоогоор бие нь сайжирч байгаа аж.     Манай аймагт сар шинийн баярын өдрүүдэд 18 эх амаржиж 9 хүү, 9 охин мэндэлж, бүгд эсэн мэнд бойжиж байна. Сар шинийн баярын өмнөх өдөр буюу битүүнд Жаргалант сумын Улаантолгой багийн иргэн  А-гийн үхэрт шүлхий өвчин гарснаар тус суманд 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Мөн хээрийн штаб байгуулан ажиллаж байгаагаас гадна өндөр даралтын уураар ариутгах ариутгалын цэг байгуулж, долоон пост байгуулснаас гадна хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна. Өвчилсөн үхэрийг устгах, голомтын бүсэд буй 81 өрхийн 1540 гаруй толгой малыг вакцинжуулах ажил хийгдэж дуусчээ.  Жаргалант суманд хөл хорио тогтоосон тул сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хичээлийг хэрхэн талаар БСШУСЯ-тай ярилцаж буй аж. Харин Эрдэнэт хот буюу Баян-Өндөр суманд 4000 орчим үхэр байдаг бөгөөд тэдгээрийг ч мөн шинжилгээнд хамруулах, вакцинжуулах ажил хийгдэж байна.     Шуурхайн  төгсгөлд аймгийн Засаг даргын зүгээс Жаргалант суманд малын шүлхий өвчин гарсан тул өвчний голомтод ажиллаж буй албан хаагчдын хоол хүнс,  ариутгалын бодист анхаарал хандуулах, хорио цээрийн дэглэмийг мөрдөж ажиллах, голомтын бүсэд байгаа өвчтэй болон төрөх дөхсөн жирэмсэн эхчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд анхаарал хандуулах, Жаргалант сумын ард иргэдийн хүнсний нөөцийг анхаарч ажиллахыг үүрэг болгов. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ