Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Төрийн мөнгөөр азарга байлах гэнэ

Төрийн мөнгөөр азарга байлах гэнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Баян-Өндөр сум байгуулагдсаны түүхт 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Баяр наадмыг зохион байгуулах комиссынхон бөх, морь, сурын бай шагналыг ивээн тэтгэгч, хандивлагчдын хөрөнгөөр шагнаж урамшуулахаар зүтгэж байгаа аж. Гэтэл төрийн зарим нэг байгууллага Баян-Өндөр сумын 20 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын бай шагналыг гаргаж байгаа гэнэ. Тухайлбал, “Орхон АЗЗА” ТӨХК-ийн захирал Б.Эрдэнэцогт их насны морьдын айргийн дөрөвт хурдалсан хүлгийг татвар төлөгчдийн 1.5 сая төгрөгөөр байлахаар амласан бололтой. Б.Эрдэнэцогт дарга хувиасаа гаргаж байгаа бол одоо цагт байдаг л жирийн үзэгдэл. Гэтэл “Орхон АЗЗА” ТӨХК дээрх 1.5 сая төгрөгийг гаргах ажиг сураг байна. “Орхон АЗЗА” ТӨХК нь А.Гансүх сайдтай Зам тээврийн яамнаас санхүүждэг, босоо удирдлагын тогтолцоотой байгууллага. Гэтэл Б.Эрдэнэцогт дарга сайдынхаа өгсөн мөнгөөр сумын ойн баярын их насны морьдын айргийн дөрөвт хурдалсан хүлгийг байлах гэж байгаа бололтой. Таалагдсан бол LIKE дарна уу
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card