ДАВАА
2026.02.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ИТХ-ын даргын санаачлагаар шинийн нэгэнд “Мандал” өргөнө
ИТХ-ын даргын санаачлагаар шинийн нэгэнд “Мандал” өргөнө
Уламжлалт сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва санаачлан Гандан хийдийн хамба, тэргүүн лам нарыг хүлээн авч уулзав. Уулзалтанд Хутагт ламын “Ганданшаддүвлин” хийдийн хамба лам Ж.Ширнэн, “Төгсбуянт” хийдийн хамба лам О.Гэрэлтбаяр, “Гончигсүмлэн” хийдийн хамба лам А.Гурван-Эрдэнэ, “Дээдийн номын хур” буяны дуганы лам М.Азтай, “Жалданжанчүвлин хийд”-ийн хамба лам Б.Мөнхтогоо, “Мөнхийн зул” хийдийн лам Н.Ганзориг, “Бал Сажа Лэгшад Норовлин” хийдийн хамба лам Л.Дашхүү, “Очир” хийдийн тэргүүн Р.Чулуут нар оролцсон юм. Цагаан сарын баяр нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн ахас дээдсээ хүндлэн, өргөн олноороо тэмдэглэн өнгөрүүлдэг төрт ёсны хамгийн том баяр билээ. Харин орчин цагт бидний монголчууд уламжлалт сар шинийн баяраар эд хөрөнгөөрөө баярхах, гайхуулах, хэт их үрэлгэн тансаг буюу эдийн засгийн байдлаараа бие биенийхээ дээр гарах гэсэн чиг хандлагууд түлхүү ноёлох болж. Тиймээс сар шинийн баяраа өв уламжлалаа дээдлэн сайн сайхныг билэгдэж, орчин цаг үетэйгээ нийцүүлэн тэмдэглэн өнгөрүүлэхийг Аймгийн ИТХ-даргын зүгээс уриалсан юм. Үүнтэй холбогдуулан Гандан хийдийн хамба лам нар маань хуран цуглаж  Монголын уламжлалт цагаан сарын баярыг эрт дээр үеэс хэрхэн тэмдэглэж ирсэн, “тийн ялгуугч” хэмээх нохой жилийн өнгийг хэрхэн тодорхойлсон, засал ном, зүг чиг мөрөө хэрхэн яаж гаргах тухай мэдээллийг өглөө. П.Пүрэвлхагва даргын зүгээс энэ жилээс эхлэн аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх сүм хийдүүд нэгдэн сүсэгтэн олонд зориулан “Мандал өргөх” ёслолыг цагаан сарын шинийн нэгний өглөө зохион байгуулж байх уриалга гаргасан юм. Буддын шашны найман хийдийн хамба лам нар аймгийн ИТХ-ын даргын энэхүү уриалгыг дэмжин “Мандал өргөх” номын ёслолоо Цагаан сарын шинийн нэгний өглөө 07.00 цагт “Бурхан багш”-ийн цогцолбор, “Жалданжанчүвлин” хийдэд нэгдэн, хамтарч хийхээр боллоо. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН