НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Хөгжлийн түүчээ–хүний хөгжил” аян нээлтээ хийв
“Хөгжлийн түүчээ–хүний хөгжил” аян нээлтээ хийв
Аймгийн ИТХ түүний дэргэдэх Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос санаачлан аймгийн ЗДТГ-тай хамтран “Хөгжлийн түүчээ-хүний хөгжил Төлөөлөгчийн нэг өдөр” сэдэвт ажил төлөвлөгөөний дагуу хоёрдугаар сарын 10-нд Наран, 11-нд Бүрэнбүст багт зохион байгуулсан. Харин ням гарагт Жаргалант суманд тус аян үргэлжиллээ. Өдөрлөгийг нээж аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын ард иргэдэд хандан үг хэлж мэндчиллээ. Мөн энэ үеэр ИТХ-ын даргын зүгээс “Хөгжлийн түүчээ–хүний хөгжил” сэдэвт энэхүү аяныг Жаргалант суманд албан ёсоор зохион байгуулах туг, тайлангийн хамт тус сумын удирдлагуудад хүлээлгэн өгөв. “Төлөөлөгчийн нэг өдөр” ажил нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шуурхай, чанартай болгох, багийн үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх, иргэд багийн хоорондын харилцааг идэвхжүүлэн, иргэдийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх зорилготой юм. Тус өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож. Төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шууд хүргэн ажиллав. Мөн үүний зэрэгцээ сар шиний баяр болох гэж байгаатай холбогдуулан хувиараа бизнес эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулж байсан юм. Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос санаачлан аймгийн ЗДТГ, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Аймгийн энэ оны нэгдүгээр улирлыг “Үндэсний бахархал нутгийн хөгжил”, хоёрдугаар улирлыг “Эх дэлхий байгаль орчин эко Эрдэнэт”, гуравдугаар улирлыг “Өвөлжилтийн бэлтгэл”, дөрөвдүгээр улирлыг “Төрийн үйлчилгээний соёл” сэдвийн дор нэрэмжит аяныг зохион байгуулахаар төлөвлөжээ. [sgmb id="1"]  
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ