НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Өвчин гарсан чиглэлд зорчиж золгуут хийхгүй байхыг анхааруулав
Өвчин гарсан чиглэлд зорчиж золгуут хийхгүй байхыг анхааруулав
         Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөлгөөн болж өндөрлөлөө. Шуурхай хуралдааныг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут удирдан, сар шинийн үеэр хэрхэн ажиллах талаар тодорхой үүрэг даалгавар өгсөн юм.  Сар шинийн баярын өдрүүдэд БОЭТ болон Цагдаагийн газар, “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК, “ЭДЦС” ТӨХК, “ЭБЦТС” ТӨХК зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүд бэлэн байдлыг хангаж ажиллана. Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй байх төлөвтэй байгаа тул Зэвсэгт хүчний 186 дугаар анги, “Орхон АЗЗА” ТӨХК зэрэг байгууллагууд туулах чадвар сайтай автамашинууд, цас зүсч зам гаргах чадвартай тусгай зориулалтын техникүүдийг бэлэн байдалд оруулахыг аймгийн Засаг даргын зүгээс үүрэг болголоо.     Мөн баярын өдрүүдэд байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр томилон ажиллуулж, үүрэгжүүлэн гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллах юм. 2018 он гарснаас хойш Онцгой байдлын алба нийт 18 удаагийн дуудлагаар гарч ажиллажээ.  Үүнээс 15 нь гал түймрийн, үлдсэн нь цаг агаарын нөхцөл байдлын улмаас үүдсэн дуудлага байсан бол гал түймрээс улбаатай 15.7 сая төгрөгийн хохирол учирчээ. Иргэн, аж ахуйн нэгжийн 141 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна. Сар шинийн баярын өдрүүдэд цас будрах, үе үе салхи шуурга шуурч цаг агаар тогтворгүй байхаар урьдчилсан төлөв гарчээ. Өвөлжилт хүндэрсэн, хөдөө орон нутагт цас их орж хөрлөж хатуурсан, зарим зам даваа хаагдсанаас автомашин зорчиход хүндрэлтэй байгаа энэ үед иргэд шаардлагагүй бол хөдөө орон нутагт зорчихгүй байх, гол мөрд, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, автомашины бүрэн бүтэн байдал шатахууны нөөцтэй явах, өөрсдийн аюулгүй байдлаа хангаж зорчих шаардлагатай. Мөн түүнчлэн хөрш зэргэлдээх Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Өвөрхангай аймгийн Бүрд сум гэх мэт  малын гоц халдварт  өвчин гарсан чиглэлд зорчиж золгуут хийхгүй байх, тэдгээр сумдад хорио цээрийн дэглэмтэй байгаа, пост гарсан байгаа тул хөл хорионд орох эрсдэлтэй. Мөн тэдгээр халдвартай бүс нутгуудад зорчиж ирээд малын өвчний халдвар тархсан тохиолдолд малыг нь албадан устгалд оруулж, иргэн өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан тул малын нөхөн олговор өгдөггүй тул иргэд үүнийг маш сайн анхаарах хэрэгтэйг Онцгой байдлын газраас анхаарууллаа.       Орхон аймгийн Засаг даргын зүгээс өвөлжөөнд нь автомашин хүрэх боломжгүй болж цасанд боогдоод байгаа газруудад зам гаргах ажлыг эрчимжүүлэх, автомашин нь эвдрээд байгаа Жаргалант сумын Хүн эмнэлгийн автомашиныг яаралтай засварлаж, ажилд оруулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох хэлтэс агентлагийн дарга нар үүрэг болголоо. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ