Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
“Орхон тариа” ХХК газар тариалангийн салбартаа “Далай аварга” болов

“Орхон тариа” ХХК газар тариалангийн салбартаа “Далай аварга” болов

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
          “Улсын аварга тариаланч хамт олон”-оор гурав дахь удаагаа тодорсон “Орхон тариа” ХХК-ийнхан газар  тариалангийн салбартаа  “Далай аварга” цолны болзол хангаад байгаа нь энэ. Тус компанийнхан 2002 оноос газар тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр ажиллаж байгаа аж. Нийт 1550 га эргэлтийн талбайд улаан буудай, 20 га-д тэжээлийн ургамал тарьдаг. Эднийх 12 ажилтантай юм. Өнгөрсөн онд нийгмийн даатгалд 15.7 сая, улсын төсөвт 25 сая төгрөг төвлөрүүлжээ. Орхон аймаг өнгөрсөн онд га-аас авах ургацын хэмжээгээрээ улсын дунджаас нэг дахин их байсан.  Өөрөөр хэлбэл, га –аас авах ургац 15.3 цн байсан нь ийнхүү Улсын аварга тариаланч, тариаланч хамт олныг “төрүүлэх”-д нөлөөлжээ. Тахиа жилийн “Улсын аварга тариаланч” –аар Жаргалант сумын “Бүтлийн Ундарга”ХХК-ийн тракторч, комбайнч Д.Нэргүй,  Дулаан-Уул багийн тариаланч Л.Ганбат нар тодорлоо.  Тракторч, комбайнч Д.Нэргүй газар тариалангийн салбарт 21 жил ажиллаж байгаа бөгөөд үтрэмээс тээвэрлэгч машинд үр тариа ачих техникт шинэчлэлт хийж 20 минутад 8-10 тонны будаа ачих төхөөрөмжийг санаачилсан байна. Тариаланч Л.Ганбат 14.5 га-ийн эргэлтийн талбайтай, жилд есөн га газарт тариалалт хийдэг. Тэрээр 15-20 иргэнийг түр  ажлын байраар хангаж, газар тариаланг мал аж ахуйтай хослуулан ажиллаж байна.[sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card