НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Орхон эмпати” сургуулийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй
“Орхон эмпати” сургуулийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй
БНТурк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд М.Ахмет Язал төвийн хэвлэлийнхэнд хандсан байна. Тэрбээр энэ үеэр “Олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа турк сургуулиудыг хаах, зарим сургуулийн боловсролын гэрчилгээ, диплом зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байх шийдвэрийг Туркийн эрх баригчид 2017 онд гаргасан байна. Энэ шийдвэр нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа таван сургуульд хамаарна. Үүнд “Мон-Турк”, “Улаанбаатар Эмпати” болон Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж байгаа турк сургуулиуд багтсан” гэлээ. Гэхдээ хоёр орны хувьд дээрх сургуулийн төгсөгчдийг хохироохгүй байх тал дээр яриа, хэлэлцээ явуулж буйгаа ч мэдэгдсэн. Дээрх сургуулиудаас олгож буй гэрчилгээг зөвхөн Турк улсад хүлээн зөвшөөрөхгүй бусад улсад суралцах, ашиглах боломжтой. Харин Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах ямар ч боломжгүй ажээ. 2016 оны долоодугаар сард БНТурк улсад цэргийн эргэлт болох гэж байсныг Оросын тал мэдэгдсэнээр Ерөнхийлөгч Тайп Эрдоган бослогыг илрүүлэн дарж гэмтнүүдийг шүүхэд шилжүүлээд байгаа хэмээн олон улсад үзэж байгаа. Төрийн эргэлтийг удирдагч нь АНУ-д амьдардаг шашны номлогч Футулаа Гюлен гэж туркийн тал мэдэгдэж түүнийг эргүүлэн өгөхийг АНУ-аас шаардсан удаатай. Туркийн өнөөгийн эрх баригчдын үзэж буйгаар дээрх таван сургуульд ажиллаж байгаа багш нар нь Футулла Гюлентэй холбоотой, улмаар босогчдыг сурагчдын төлбөр хураамжаар санхүүжүүлдэг байсан. Босогчид олон улсад сургууль байгуулж боловсролын байгууллагаар дэмжуулан мөнгө олж байна гэх хардлагын улмаас ийм арга хэмжээ авч байгаа бололтой. Өнөөдөр “Орхон эмпати” сургууль нь жилдээ 3-6 сая төгрөгийн төлбөртэй. Англи хэл, тооны хичээлийг олон цагаар судалдаг. Гэхдээ ямар ч байсан БНТурк улсын Элчин сайдын мэдээллээс харвал өнгөрсөн жил тус сургуулийг төгссөн төгсөгчдийн гэрчилгээг тус улс хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Өнгөрсөн жилийн төгсөгчид үүний улмаас тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжгүй болжээ. Цаашид дээрх таван сургуулийн хувьд оршин тогтнох асуудал ч анхаарлын төвд байна. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ