НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Батлут: Би хаалтын гэрээ хийгээгүй
Д.Батлут: Би хаалтын гэрээ хийгээгүй
Аймгийн Засаг даргын шуурхайн үеэр Д.Батлут дарга байгууллагын удирдлагуудад хийсэн ажлаа хэвлэл мэдээллээр сайн сурталчлахыг үүрэг болгов. Тэрбээр “Татварын хэлтэс хамгийн сүүлийн үеийн мэдээллээ хэвлэлийн хурал хийгээд иргэдэд хүргэж болдоггүй юм уу. Санхүү, төрийн сангийн хэлтсийнхэн цаг үеийн чанартай мэдээллээ хэвлэлээр мэдээлж болохгүй байна уу. Манайхан мэдээлэл гэхлээр дарга нарт зориулсан зүйл гэж бодоод байх юм. Бүр сүүлдээ надад зориулж мэдээлэл хийгээд байх боллоо. Тэгээд ч сүүлийн үед би утасны лавлах шиг иргэдийн асуултад, мэдээлэлд хариулт өгдөг болсон. Аймгийн Засаг даргаас байгууллагын дарга нартай хийсэн үр дүнгийн гэрээнд өөрчлөлт оруулна. Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга Жанболаттай ярьж байгаа. Үр дүнгийн гэрээнд тухайн байгууллагын дарга хэвлэл мэдээллийнхэнтэй хэр хамтран ажилласан тухай, хэвлэл мэдээллээр өөрийн ажлаа хэр зэрэг сурталчилсан, мэдээллээ иргэдэд хэрхэн хүргэсэн талаар заалт оруулна. Ингэж л ажиллана. Сошиал ертөнцөд намайг хэвлэлийнхэнтэй хаалтын гэрээ байгуулах гэж байна хэмээн бичсэн. Би хаалтын гэрээ байгуулаагүй. Өмнө нь ч тэр, одоо ч гэсэн. Аймгийн ИТХ-аас 2018 онд орон нутгийн болон төвийн хэвлэл мэдээлэл сурталчилгааны зардалд 150 сая төгрөг баталсан. Энэ мөнгөөр хаалтын гэрээ хийхгүй. Манай холбогдох албаныхан хэвлэлийнхэнтэй гэрээгээ хийсэн байгаа. Манай хэвлэл, мэдээллийнхэн ч иргэдэд мэдээлэл хүргэх тал дээр илүү санаачлагатай, үр дүнтэй ажиллах байх. Иргэд хэвлэл мэдээллээс өөрт хэрэгтэй, шаардлагатай мэдээллээ олж авна. Ийм л зармаар ажиллана. Түүнээс биш хэвлэлийнхэнтэй хаалтын гэрээ байгуулсан зүйл байхгүй” гэлээ. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ