Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Цагаанчулуут багаас “Улсын сайн малчин” тодорлоо

Цагаанчулуут багаас “Улсын сайн малчин” тодорлоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн малчин Сүрэнгийн Цэнд-Аюуш Улсын аварга малчин болжээ. Засгийн газрын хуралдаанаар 17 дугаар жарны гал тахиа жилийн улсын аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг саяхан тодруулсан юм. Өнөө жил улсын хэмжээнд 136 малчныг “Улсын сайн малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, 9 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”-ээр шалгаруулжээ. Мөн есөн аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар тодрууллаа. Жаргалант сумын “Орхон тариа” ХХК “Улсын аварга тариаланч хамт олон”-оор, мөн сумын тариаланч Лувсансамбуугийн Ганбат, “Бүтлийн ундарга” ХХК-ийн механикжуулагч Дашзэгвийн Нэргүй нар “Улсын аварга тариаланч”-аар шалгарсан байна. Улсын аваргуудын шагналыг сар шинийн өмнө гардуулах ажээ. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card