Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Хуучин төхөөрөмжөө өгөөд шинийг аваарай

Хуучин төхөөрөмжөө өгөөд шинийг аваарай

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
           Аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэдтэй харьцах 70353511 дугаарын утсанд кабелийн телевизүүдийн талаар багагүй санал, гомдол ирдэг. Үүний дагуу аймгийн Засаг даргаас холбогдох албаныханд тодорхой чиглэлээр үүрэг даалгавар өгсөн билээ. Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Мэдээлэл, холбооны сүлжээний газар хамтран аймгийн хэмжээнд ажилладаг кабелийн телевизүүдэд шалгалт хийсэн байна. Манай улс 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс тоон системд шилжсэн. Үүний дагуу аймгийн хэмжээнд энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн кабелийн телевизүүдийн өндөр давтамжийг унтраан тоон системд шилжих болсон тул иргэдийн хувьд шинээр тоног төхөөрөмж худалдан авах шаардлага тулгарч байгаа аж. Аймгийн хэмжээнд гэр хорооллын иргэдэд дараахь гурав аж ахуйн нэгж кабелийн үйлчилгээ үзүүлдэг. Үүнд “Агаарын сувар” компани 10 мянга гаруй хэрэглэгчтэй бол “Тэнгэрийн ауруг” ХХК 1500 орчим, “Сансар” КаТВ 400 шахам хэрэглэгчтэй гэсэн судалгаа гарчээ. Эдгээр аж ахуйн нэгж өөрсдийн хэрэглэгчиддээ тоон системийн шаардлага хангасан тоног төхөөрөмж нийлүүлж эхэлжээ. Тухайлбал, “Агаарын суваг” компани хуучин төхөөрөмжөө авч ирэн шинэ төхөөрөмж авч буй үйлчлүүлэгчдэд 99 мянган төгрөгөөр нийлүүлж эхэлжээ. Иргэд шинээр худалдан авах бол 120 мянган төгрөгөөр борлуулах ажил үргэлжилж байна. [sgmb id="1"]  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card