ДАВАА
2026.07.28
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
"Баян-гийн уулзвараас Сүмийн үзүүр хүртэлх замыг засварлана"
"Баян-гийн уулзвараас Сүмийн үзүүр хүртэлх замыг засварлана"
               Аймгийн хэмжээнд энэ онд нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгөөр 100 шахам бараа, ажил үйлчилгээг худалдан авахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, энэ оны хувьд манай аймгийн хэмжээнд иймэрхүү хэмжээний өртөг бүхий бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Тэр дундаа аймаг, орон нутгийн удирдлага энэ удаагийн хөрөнгө оруулалтын ажлуудаас зам засварын ажилд ихээхэн анхаарч байна. Энэ жил “Уурхайчин” соёлын ордны зүүн талын зогсоолыг шинэчлэн засварлах бол “Баян” худалдааны төвийн уулзвараас баруун тийш Христийн сүмийн үзүүрх хүртэлх төв замыг засварлахаар төлөвлөжээ. Мөн тавдугаар хороолол Баянбулаг багийн дөрвөн замын уулзварт гэрлэн дохио тавих юм. Иргэдийн эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд Эрүүл мэндийн замыг үргэлжлүүлэн барихаар төлөвлөжээ. Аймгийн удирдлагаас энэ жилийн бүтээн байгуулалтын ажлыг илүү үр дүнтэй, бүтээлч байлгах, он дамжсан ажил бий болгохгүйн тулд тендэрийн сонгон шалгаруулалтыг ажлыг нэгдүгээр улиралд багтаан явуулах шийдвэр гаргаад байгаа. Үүнээс өмнө хоёрдугаар сарын 1-нээс эхлэн тендэрийн сонгон шалгаруулалтыг зарлахаар болжээ.    Энэ жил аймгийн хэмжээнд барилга байгууламж барих, угсралтын ажилд 733.5 сая төгрөг, инженерийн шугам сүлжээ, үерийн далан суваг шуудууны ажилд 2.3 тэрбум, барилга засвар, тохижилтод 2.6 тэрбум, гэрэлтүүлэгт 405.6 сая, авто зам засварт 615 сая, бараа материал худалдан авахад 2.4 тэрбум төгрөг, зөвлөх үйлчилгээнд 700 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. [sgmb id="1"]  
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА