Ирэх сараас марихуаныг жижиглэнгээр худалдаалахаар болжээ
АНУ-ын Вашингтон мужийн захирагч Жэй Инслий болон бусад албан тушаалтнууд марихуаныг хууль ёсоор худалдах талаар хэлэлцэж эхэлсэн байна. Энэ ч үүднээс ирэх сараас тус мужийн газар нутагт марихуаныг жижиглэн худалдаалж эхлэх ажээ.
Мансууруулах бодисын хэрэглээг хуульчилж, хяналтаа чангатгаснаар гэмт хэрэг багасна гэж албаныхан үзэж буй юм. Учир нь 2012 онд баталсан хуулийн шинэчилсэн хувилбарт бага насны хүүхдийг эцэг эхийн хараа хяналт дор марихуан худалдан авч хэрэглэхийг зөвшөөрсөн юм. Тиймээс марихуаны хууль бус худалдааг таслан зогсооход чухал үр дүн гарна гэж тооцоолсон гэнэ. Мужийн Эмийн бүтээгдэхүүний хяналтын зөвлөл ирэх сарын 07-ны өдөр 20 аж ахуйн нэгжид марихуан жижиглэн худалдаалах зөвшөөрөл олгоно.
Вашингтон болон Колорадо муж нь 2012 оны төгсгөлөөр марихуаны хуулийг баталж, мансууруулах бодис худалдаалахыг зөвшөөрснөөр АНУ-даа анхдагч болж байсан юм.
Tанд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.