ДАВАА
2026.02.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Түүхэн үйл явдлын гэрчүүд болов
Түүхэн үйл явдлын гэрчүүд болов
      “Эрдэнэт үйлдвэр” компанийн Дулааны цахилгаан станцыг 48 мвт-аар өргөтгөж хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр болов. Нэг үгээр хэлбэл, энэ өдрөөс өмнө “Эрдэнэт үйлдвэр” цахилгаан  эрчим хүчний хувьд Монголын хамгийн том хэрэглэгч байсан бол одоо Монголын хэмжээнд эхний гуравт багтах үйлдвэрлэгч боллоо. Эрдэнэтийн гэлтгүй Монголын түүхэнд том үсгээр “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААНЫ СТАНЫГ 48 Мвт-аар ӨРГӨТГӨСӨН 2018 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 22” хэмээн бичигдэх дурсгалт өдөр болж байна.Энэ үйлдвэрийн өргөтгөлийн ажил 2015 оны намар анхны гэрээг байгуулж, 2016 оны тавдугаар сард барилгын ажлын шаваа тавьж байлаа. Дулааны цахилгаан станцын өргөтгөл хугацаанаасаа хоёр сарын өмнө ийнхүү ашиглалтад орж байна. Энэ том төслийн ажлыг БНХАУ-ын Харбин хотын  “Харбин электрик интернешнл” компани гүйцэтгэсэн ажээ.         “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дулаан цахилгаан станц нь саяхныг хүртэл 2.5 Мвт-ын 2 ширхэг турбин ашиглаж байсан. Өргөтгөл хийсний үр дүнд тус бүр нь 12 Мвт-ын хүчин чадалтай дөрвөн турбин ашиглалтад орууллаа. Үүний үр дүнд хүчин чадал нь 53 Мвт болж өсч манай үйлдвэр цахилгаан эрчим хүчний хэрэглэгчээс, үйлдвэрлэгч болж байна” хэмээн үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлон хэллээ. Нээлтийн ёслолд оролцсон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Хүйтний улиралд манай эрчим хүчний систем бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа ч дутагдал үүсч байна. ОХУ-аас авдаг эрчим хүчний импортын хэмжээ өссөн. Ийм үед Эрдэнэт үйлдвэр 48 Мвт-ыг нэмж ашиглалтад оруулж байгаа нь сайн хэрэг” гэсэн юм. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ли Янжун, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн болон “Харбин электрик интернешнл” компанийн гүйцэтгэх захирал Чү Ай Мин нарын зочид оролцов. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН