Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
“Sewol” онгоцыг орхин явсан этгээдүүдийн нотлох баримтыг танилцуулжээ

“Sewol” онгоцыг орхин явсан этгээдүүдийн нотлох баримтыг танилцуулжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
БНСУ-ын Чежү арал руу дөрөвдүгээр сарын 16-нд аялж байсан “Sewol” усан онгоц живж, олон зуун сурагч, энгийн иргэд амиа алдсан харамсалтай хэрэгт гарсан билээ. Тухайн үед усан онгоцонд байсан 476 хүнээс 172 нь аварч чадсан юм. Өнөөдрийн байдлаар ослын улмаас амь үрэгсэдийн тоо 275 болж, 9 хүнийг өнөөдрийн хүртэл  үргэлжлүүлэн хайсаар байгаа юм. Тус онгоцны осолд хөлгийн багийн ахмад Ли Жун Сеок болон 15 гишүүнийг буруутгаад байсан бөгөөд энэ сарын 14-нд тэдний шүүх хурал эхэлсэн юм. Шүүх хурал одоогийн байдлаар үргэлжилсээр байгаа бөгөөд  БНСУ-ын дээд шүүх өчигдөр сэжигтнүүдэд энэ хэрэгт буруутайг нотлох баримтыг уншиж танилцуулсан байна. Ослын үеэр хөлгийн багийнхан өөрсдийн амиа хоохойлон, зорчигчдыг орхин явсныг нотлох баримтыг БНСУ-ын хуулийнхан цуглуулж шүүх хуралд хавсаргажээ. Энэ хэрэгт хамгийн ихээр буруутгагдаж байгаа хүн бол “Севол” онгоцны ахмад болон гурван туслах офицер юм. Ахмад Ли Жун Сокийн өмгөөлөгч “Үйлчлүүлэгч маань хэдий хүүхдүүдийн үхэлд буруутгагдаж байгаа ч тэр үүнийг санаатай үйлдээгүй, өөрийн гараар хүүхдүүдийн амийг хөнөөгөөгүй” гэсэн байна. Tанд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card