НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Э.Эрдэнэжамъян: Дараагийн Засаг дарга болох уу
Э.Эрдэнэжамъян: Дараагийн Засаг дарга болох уу
Эрдэнэтэд дахин сонгууль болох сурагтай зэрэгцэн аймгийн дараагийн Засаг дарга энд тэндээс тодорч байгаа бололтой. Тэдний нэг нь МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян бололтой. Тэрбээр шинэ оны өмнөхөн Эрдэнэт хотод ажиллаж МАХН-ын гишүүдийн хурлыг хийж Төв намаас өөрийг нь Орхон аймгийн МАХН-ын даргаар томилж байгааг мэдэгдсэн гэнэ. Ингээд намын гишүүдийн хурлаар Д.Оюунбатыг аймгийн МАХН-ын даргаас чөлөөлж Э.Эрдэнэжамъян дарга болжээ. МАХН бол Чингисийн цэргийн зохион байгуулалттай. Өөрөөр хэлбэл, намын гишүүд нь аравт, зуут, мянгат, түмтийн зохион байгуулалтад харьяалагддаг. Аймгийн хэмжээнд намын даргыг нь Түмтийн дарга хэмээдэг. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянгийн хувьд Орхон аймагт болох орон нутгийн сонгуульд намаа удирдаж ороод ялалт байгуулж аймгийн Засаг дарга болох гэнэ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь МАХН-ын дүрмэнд “Намын ерөнхий нарийн бичгийн дарга нь аймгийн Түмтийн дарга байж болно” гэсэн заалт байдаггүй гэдгийг тус намын зарим гишүүн өгүүлж байна. Хориглоогүй бол болдог гэсэн ойлголтоор МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян Орхон аймгийн Түмтийн даргаар өөрийгөө зарлаж, улмаар Засаг даргад залрахаар сэтгэл шулуудан сонгуульдах гэж байна уу. Аль эсвэл энэ намын олон зуун гишүүдээс аймгийн Намын түмтийн дарга, улмаар Засаг дарга хийчих хүн олдохгүй учраас “Лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчээр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянг залж ирсэн үү. Энэ нь намын зарим нэг гишүүний хувьд дээрээс дарга томилдог социализмын үеийн тогтолцоо сэргэсэн учраас өмнөх дарга Д.Оюунбат тэргүүтэй хууччуул одоогийн эрх баригч МАН-ын хаяа бараадах нь гэсэн яриа гарсан тухай гишүүд нь шуугиж байна.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ