НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Иргэний зөвлөлийн хоёр гишүүнийг ажлаас нь чөлөөлөв
Иргэний зөвлөлийн хоёр гишүүнийг ажлаас нь чөлөөлөв
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Иргэний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, тэргүүлэгчид “хангалтгүй” үнэлгээ өглөө. Улмаар тус зөвлөлийн дарга Г.Эрдэнэбилэг, гишүүн Н.Даринчулуун нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийг таван хүний орон тоотой байгуулж, төсөв хөрөнгө батлан ажиллуулж байгаа ч өнөөдрийг хүртэл олон нийтэд танигдах хэмжээнд ажиллаагүй гэж үзлээ. Иймд дээрх хоёр гишүүний оронд гишүүн томилох сонгон шалгаруулалтыг явуулах тухай тогтоол гаргаж, Ажлын албанд үүрэг болголоо. Харин тэргүүлэгчдээс Иргэний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах ажлыг зохион багуулах комисст  “Аминчхан яриа” хууль зүйн зөвлөгөө өгөх ТББ-ын тэргүүн н.Батчимэг, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч А.Түвшинжаргал нарыг оруулах санал гаргасан байна. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авах ажлыг эхлүүлж хэвшүүлэх. Мөн иргэний зөрчигдсөн эрхийг хангах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг авч, улирал тутам дүн шинжилгээ хийж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Улсын хэмжээнд аймгуудаас Иргэний зөвлөл байгуулж, хөрөнгө санхүүгээр дэмжиж байгаа цөөхөн аймгуудын нэг нь манай аймаг юм. Аймгийн ИТХ-аас өнгөрсөн жил Орхон аймагт Хангайн бүсийн Иргэний зөвлөлийн байгууллагуудын зөвлөгөөнийг хийж, хөрөнгө санхүүгээр дэмжсэн. Гэсэн ч Г.Эрдэнэбилэг даргатай Иргэний зөвлөл жилд 10 гаруй сая төгрөгийн төсөвтэй боловч иргэдийн төлөө сэтгэл гаргаагүй гэдэгт аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва шүүмжлэлтэй байр суурьтай байлаа.                       П.Пүрэвлхагва: Гишүүдийг 3 жилээр бариад байх албагүй “Иргэний зөвлөлийн 5 гишүүний 2-ынх нь хугацаа дуусч байгаа. Гишүүдийг 3 жилээр бариад байх албагүй. Иргэний зөвлөл цагдаагийн байгууллагын талаар иргэдийн гомдлыг хүлээн авах ажлыг хийгээгүй. Иргэдийн төлөө сэтгэл гаргаагүй”.   Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг хуульч Г.Баасан удирдаж, олон нийтэд ноцтой, баримттай асуудлыг дэлгэж эхэлсэн. Орон нутагт яг ийм төрхтэй, иргэдийн төлөө ажиллах үүрэгтэй байгууллагыг Орхон аймаг байгуулсан нь сайшаалтай. Иргэдийн зөрчигдсөн эрх, цагдаагийн байгууллагаас болж хохирсон иргэдийн гомдлын дагуу ажиллах үүрэгтэй Иргэний зөвлөлийн ажлыг сайжруулахад анхаарна гэдгээ П.Пүрэвлхагва дарга илэрхийллээ. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ