НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Түргэний эмчээс илүү чадварыг нэгэн эцэг үзүүлсэн байна
Түргэний эмчээс илүү чадварыг нэгэн эцэг үзүүлсэн байна
Аймгийн Засаг дарга Д.Батлут Шанд, Даваат багийн иргэдтэй уулзаж, тэдний санал, хүсэлтэд хариулт өгөх үеэр нэгэн хачирхалтай асуудал дэгдсэн байна. Энэ нь БОЭТ-ийн Яаралтай тусламжийн эмч жирэмсэн эмэгтэйд эх барихын тусламж үзүүлж чадаагүй тухай яриа гарчээ. Түргэний машинд хүүхдийнх нь толгой цухуйчихсан байхад их эмч айж сандран утсаар ярихаас өөр юу ч хийж чадаагүй гэнэ. Гэтэл иргэний хамгаалалт, улаан загалмайн анхан шатны сургалтанд суусан н.Давхарбаяр эцэг хүний, эр нөхрийн үүргээ биелүүлж, хүүхдээ эх барьж авсан байна. Түргэний машинд нярайлсан эмэгтэй ухаан алдахад, мөн л нөхөр нь яаралтай тусламж үзүүлж эхнэр, хүүхдийнхээ амь насыг аварчээ.                        Эхнэр, хүүхдийнхээ амийг аварсан Шанд багийн иргэн н.Давхарбаяр Шанд багийн иргэн н.Давхарбаярыг хүний амь нас аварсан үйлсээр нь “Шударга журам” медалиар шагнахад багадахгүй ч Анагаахын дээд боловсролтой их эмч эх  барихын эмнэлгийн дунд боловсролын тусламж үзүүлж чадахгүй байгаа нь аймшигтай.  Энэ хариуцлагагүй асуудалд БОЭТ-ийн захирал Д.Батсүх хариулахдаа “Харин ч манай түргэн тусламж 14 минутанд багтаж очсон. Ганцхан яаралтай тусламжийн эмч гэлтгүй БОЭТ-ийн хэмжээнд туршлагагүй залуу эмч олон ажиллаж байгаа. Түргэний машинд нярайлсан тохиолдол он гараад хоёр удаа гарлаа” гэсэн нь бүр ч аймшигтай мэдээлэл болсон байна. Учир нь чадваргүй эмч нараар Эрдэнэтийн эмнэлэг дүүрсэн гэдгийг захирал нь баталчихлаа. Тухайн үед эх барихын тусламжийн мэдлэггүй эцэг таарсан бол хүний амь насны асуудал яригдах байлаа. Эхнэр, хүүхдээ улаан гараараа аварсан эцэг нийтийн тээврийн автобусанд сууж, эмнэлэг рүү яарч явах үедээ 04-60 ОРХ дугаартай автобуснаас хөөгдсөнөө Засаг даргад ярьжээ. Учир нь эмнэлэг орох гэж Шандаас хөдөлсөн автобусны жолооч, кондуктор хоёр хүн дүүрэхгүй байна гээд “Баян” худалдааны төв дээр ирэнгүүтээ зорчигчдоо чирж буулгасан гэнэ. Шанд багийн иргэн н.Давхарбаяртай таарсан энэхүү хариуцлагагүй үйл явдал тохиолдвол иргэн хүн өөртөө л найдахаас өөр аргагүй юм байна.[sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ