НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн Засаг дарга иргэдтэй уулзалт хийнэ
Аймгийн Засаг дарга иргэдтэй уулзалт хийнэ
[sgmb id="1"] Аймгийн Засаг дарга Д.Батлут энэ сарын 6-наас 20-ны өдрүүдэд Баян-Өндөр, Жаргалант сумын бүх багийн иргэдтэй уулзалт хийнэ. Энэ үеэр 2017 онд орон нутгийн төр захиргааны байгууллагуудаас хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг тавьж, өнгөрсөн онд иргэдтэй хийсэн уулзалтын үеэр гарсан санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснээ танилцуулах юм. Мөн иргэдийн асуултад хариулж, санал хүсэлтийг нь хүлээн авах юм. Уг уулзалтад төрийн бүх байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Уулзалт энэ сарын 6-нд 13 цагаас Баян-Өндөр соёлын төвд Цагаанчулуут, Наран, Рашаант, Уртын гол багийн иргэдтэй, 17 цагаас IV сургуулийн урлагийн зааланд Зэст, Хүрэнбулаг багийн иргэдтэй хийх уулзалтаар үргэлжилнэ. Ингэснээр энэ сарын 7-нд 13 цагаас 17-р сургуулийн зааланд Шанд, Даваат багийн иргэдтэй, 17 цагаас 15-р сургуулийн зааланд Их залуу, Яргуйт багийн иргэдтэй уулзалт хийнэ. Мөн энэ сарын 18-нд 15 цагаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хурлын танхимд Булаг, Баянбулаг багийн иргэд, 1-р сургуулийн урлагийн зааланд Оюут, Уурхайчин багийн иргэдтэй уулзахаар боллоо. Түүнчлэн энэ сарын 19-нд 15 цагаас МУИС-ийн зааланд Дэнж, Эрдэнэ багийн иргэдтэй, 18 цагаас 5-р сургуулийн зааланд Уртбулаг, Бүрэнбүст, Согоот багийн иргэдтэй хийх уулзалт болно. Энэ сарын 20-нд 11 цагаас Баянцагаан соёлын төвд Баянцагаан багийн иргэдийг, 15 цагаас Говил төвд Говил багийн иргэдийг, Жаргалант сумын соёлын төвд Жаргалант сумын иргэдийг хүлээн авч уулзана. Дашрамд дурдахад, Өнгөрсөн оны 3-р сард Засаг дарга Д.Батлут Баян-Өндөр, Жаргалант сумын иргэдтэй уулзалт хийсэн. Уг уулзалтад 2000 гаруй хүн оролцсон бөгөөд тэднээс гарсан санал хүсэлтийг 40 багц ажил болгон хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн юм.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ