ПҮРЭВ
2025.08.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Бурхан багш”-ийн зээлсэн таван сая төгрөг сураггүй болжээ
“Бурхан багш”-ийн зээлсэн таван сая төгрөг сураггүй болжээ
Манай аймаг эдийн засгийн өрсөлдөх чадвараараа 21 аймгаа тэргүүлдэг. Төсвөө өөрсдөө бүрдүүлдэг, захиран зарцуулдаг эрх нь илүү. Аймгийн ЗДТГ нь дэргэдээ элдэв гоё нэртэй сангууд ажиллуулдаг. Түүний нэг нь “Эрдэнэт” сан юм. Бараг л 2000 оноос эхтэй уг сан зарим нэг зальтай хүмүүсийн мөнгөний уурхай гэж ойлгогдоно. Энэ сангаас зээл авч чадсан сэргэлэн гаруудад бол эргэн төлөхгүй, хэн ч нэхэхгүй, барьцаагүй, ёстой нөгөө аятайхан гэгч нь саагаад байвал сүүтэй үнээний дайтай ашигтай газар гэсэн үг. Оны өмнөхөн “Эрдэнэт” сангийн зөвлөлийн хурал болж, тус сангаас зээл авсан гурван иргэн, аж ахуйн нэгжийн 100 шахам сая төгрөгийн зээлийг эргэж олж авах ямар ч боломжгүй “чанаргүй зээл” хэмээн тооцож авлагаасаа хасахаар шийдвэрлэжээ. Нэг. “Бурхан багш”-ийн зээлсэн таван  сая төгрөг ч сураггүй болжээ Гаадангийн Шархүү гэдэг эрхэм 2004-2008 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Бурхан багшийн сэрэг дүр барих хэзээ ч дуусдаггүй нэг ажил эхлүүлсэн нь эрдэнэтчүүдэд буян болсон ажил гэхээсээ дарамттай, дараатай ажил болсон. Энэ жил гэхэд Бурхан багшийн сэрэг дүрийн бадамыг алтдахад 50 сая төгрөг зарцуулахаар байгаа. Алтдаад, амилуулаад, аравнайлаад жил бүр татвар төлөгчдийн мөнгөнөөс сая саяар нь засвар хийх нэрээр зарж байгаа ч Бурхан багшийн сэрэг дүр сүсэгтэн олондоо хүрч чадахгүй балгас хэвээрээ л байна. Бурхан багшийн сэрэг дүрд “Эрдэнэт” сангаас мөн л 5 сая төгрөг зарцуулжээ, 2009 онд. Уг нь Бурхан багшийн Сэрэг дүрийн Ашиглалтын өмнөх захиргаа 2009 онд таван сая төгрөгийг “Эрдэнэт” сангаас зээлийн гэрээ байгуулан авчээ. 2012 онд аймгийн ИТХ-ын 99 дүгээр тогтоолоор Ашиглалтын өмнөх захиргааг татан буулгаж, “Их шүтээн цогцолбор”орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.4, мөн Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д заасны дагуу “Эрдэнэт” сангийнхан Бурхан багшийн сэрэг дүр буюу “Бурхан багш”-ид зээлүүлсэн таван сая төгрөгөө нэхэх эрхгүй болжээ. Хоёр. Жаргалант сумын ногоочдын холбооны 15 сая төгрөг “дашийн шог” болов Бас л ногоочдыг тойрсон зээл, хэмжээ нь 15 сая төгрөг. 2008 оны зургаадугаар сарын 9-нд “Эрдэнэт” сангаас Жаргалант сумын ногоочдын санд ногоочдыг дэмжих, өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор 15 сая төгрөг шилжүүлжээ. Тухайн үеийн аймгийн Засаг дарга бөгөөд “Эрдэнэт” сангийн зөвлөлийн дарга Г.Шархүү, Жаргалант сумын ногоочдын холбооны тэргүүн Д.Цэцэгмаа нар 2008 оны зургаадугаар сарын 10-наас мөн оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зургаан сарын хугацаатай 15 сая төгрөгийн хүүгүй зээлийн гэрээг байгуулжээ. Зээл эргэн төлөгдөхгүй байсан учир 2009 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зээлийн сунгалтын гэрээг зээлдэгчийг төлөөлж Д.Цэцэгмаа хамтран зээлдэгч Бат-Өлзий, “Эрдэнэт” санг төлөөлж аймгийн Засаг дарга Д.Оюунбат, сангийн ажилтан Ц.Дөлцэцэг нар гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулсан хэдий ч барьцааны гэрээ огт байгуулаагүй аж. Ийнхүү өнөөдрийн байдлаар Жаргалант сумын ногоочдын холбооны зээлсэн 15 сая төгрөг “Эрдэнэт” санд эргэн төлөгдөхгүйгээр “Дашийн шог” болжээ. Гурав. “Эрдэнэт Оргил” ХХК-иас 77.2 сая төгрөг нэхэж авах эзэн олдсонгүй[sgmb id="1"] “Эрдэнэт оргил” ХХК нь 2008 онд Улаантолгойд далан барих тендэрт шалгарч тус ажлыг хийж гүйцэтгэжээ. Гэвч тэр зун нь их хэмжээний үерийн улмаас далан эвдэрч 52 өрхийн 21.6 га газарт тарьсан ногоо үерт урсжээ. Иймд тухайн үеийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 65 тоот тогтоолоор тус айл, өрхүүдэд учирсан хохирол болох 77.2 сая төгрөгийг “Эрдэнэт” сангаас барагдуулан 2008 онд багтаан буруутай этгээдээр төлүүлж хохиролгүй болгохоор шийдвэрлэжээ. Тухайн үед аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Д.Оюунбат ажиллаж байсан. Ийнхүү Улаантолгойн ногоочдын хохирлыг барагдуулсан хэдий ч “Эрдэнэт” сангийн 77.2 сая төгрөг энэ үеэс эзэнгүйдэж эхэлсэн байдаг. Энэхүү 77.2 сая төгрөгийн авлагыг барагдуулах талаар авч байсан арга хэмжээний тухай ямар ч баримт аймгийн ЗДТГ-ын архивт байдаггүй аж. Хааяа нэг тус сангийн дарга нар болох аймгийн Засаг дарга нар асууж лавлаж байсан хэдий ч “Эрдэнэт оргил” ХХК-ийг хариуцагчаар татаж шүүхэд гомдол гаргасан тохиолдол бараг байдаггүй гэнэ. Шүүхээс “Эрдэнэт оргил”-той холбоотой шүүхийн шийдвэр байхгүй болно” гэсэн албан бичгийг “Эрдэнэт” санд ирүүлжээ. Аргагүйн эрхэнд тус сангийнхан хоёр жилийн өмнө 77.2 сая төгрөгөө нэхэж хууль хяналтын байгууллагад хандсан байна. Жаргалант сумын Хангалын голын усан боомтын барилга барих тендэр шалгаруулалтын комисс, Хотын захирагчийн алба, Барилга, захиалагчийн албаны дарга нар тендэрийг хууль бусаар явуулсан, чанар муутай барилга ашиглалтад хүлээн авсан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлийг дутуу шалгасан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулжээ. Гэвч “Хэргийн хөөх хэлэлцэх хугацаа дууссан” гэдэг шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Нийтдээ 97.2 сая төгрөг “Эрдэнэт” санд эргэн төлөгдөх болможгүй болсныг саяхан болсон хурлаар хэлэлцээд өр, авлагаасаа хасахаар шийдвэрлэсэн байна.
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА