Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Сургуулийн сурагчид 21 хоног амарна

Сургуулийн сурагчид 21 хоног амарна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
[sgmb id="1"] Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 12 дугаар сарын 25-ны өдөр гарсан тушаалын дагуу, хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтыг 1 дүгээр сарын 2-ны өрөөс эхлэн 1 сарын 22-ны өөр байхаар хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулжээ. Ингэснээр Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн бага дунд, ахлах ангийн сурагчид 3-н долоо хоног амрахаар болж байна. Энэ нь ханиад томуу зэрэг амьсгалын замаар дамжих халдвар өвчний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой. Үүнтэй холбоотойгоор сургалтын хөтөлбөрт ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Харин 3, 4 дүгээр улирлын хичээлийн жилийн бүтцийг өөрчлөх асуудлыг судалж, энэ сараа багтаан тодорхой шийдэлд хүрэх юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card