НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ядаж л хувьдаа нөүтбүүктэй хүнийг нь олоод сонгохсон
Ядаж л хувьдаа нөүтбүүктэй хүнийг нь олоод сонгохсон
              Өнөөдөр захын нэг айл лийзэнгээр ч болтугай ахлах ангийн хүүхэддээ нөүтбүүк авч өгдөг. Энэ талаас нь харвал нөүтбүүк буюу зөөврийн компьютер хэрэгцээ гэхээсээ илүүтэй хэрэглээ болсон. Гэтэл Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчдийн хувьд тэдэнд нөүтбүүк тун чухал амин хэрэгцээ болоод байгаа аж. Нөүтбүүктэй болчихвол Баян-Өндөрчүүдийн төлөө нойр хоолгүй, нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх гээд байгаа гэнэ. Тиймээс саяхан болж өнгөрсөн тус сумын ИТХ-ын хуралдаан дээр сумын Засаг дарга С.Ганцогт “ИТХ-ын төлөөлөгчдийн албан хэрэгцээнд сая төгрөгөөр нөүтбүүк авч өгнө” хэмээн төсөвтөө суулгаж байхав. Сумын хурлынхан 2017 оны төсөвтөө ИТХ-ын тэргүүлэгч нарт нөүтбүүк авах мөнгийг суулгаж улмаар авч өгсөн. Ингэснээр сумын ИТХ-ын долоон тэргүүлэгч нөүтбүүкээр гангардаг болсон нь жирийн төлөөлөгчдийн хорхойг хөдөлгөж сумын Засаг дарга дээрээ орж “Ганцогт дарга аа, бидэнд нөүтбүүк авч өгөөч. Хариуд нь бид таны ажлыг Онц гэж үнэлье” хэмээн хошуу цорвойлгосон бололтой. Албан хэрэгцээ нэртэй ч хувьдаа үнэгүй, ямар ч зардал гаргахгүй  зөөврийн компьютертэй болох гэсэн олонхийн бүлгийнхэн сумын Засаг даргынхаа ажлыг өндрөөр үнэлсэн. Сумын ИТХ дахь цөөнх болох АН-ын бүлгийнхэн “Өнөөдөр бидэнд нөүтбүүк шаардлагагүй. Түүний оронд өрхийн эмнэлгүүдэд шаардлагтай зүйлд зарцуулъя” хэмээн горимын санал гаргаж байсан ч бяртай, эртэй, мөнгөтэй, эрх мэдэлтэй олонхийн бүлгийнхэн “нохой хуцсан чинээ” санаж хүлээж аваагүй.[sgmb id="1"] Үнэгүй хэмээсний хувьд энэ жил төсөвт суусан дээрх 45 сая төгрөгөөр авах нөүтбүүкүүд 2020 оны сонгуулийн өмнөхөн “Хувьчлагдана”.  “Ашиглалтын хугацаа дууссан” нэрээр сумын ИТХ-ын тэргүүлэгчид албан хэрэгцээний нөүтбүүк, IPad –ыг хувьчилж байсан туршлага бий учраас энэ удаагийн Баян-Өндөр сумын ИТХ дахь төлөөлөгчид нөүтбүүкний төлөө гараа өргөж байна. Сонгууль болохоор “Сонгогч таны төлөө нөүтбүүк хэрэглэхгүй чөмөгөө дундартал явна” гэж амлачихаад маргааш нь ялангуутаа сонгогчоо мартдаг ИТХ-ын төлөөлөгч нэртэй татвар төлөгчдийн мөнгөнөөс “идэгчдийг” хэзээ ч сонгомооргүй юм шиг. Ядаж л хувьдаа нөүтбүүктэй хүнийг сумын ИТХ-ын төлөөлөгчөөр олоод сонгох юмсан.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ