Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллахыг үүрэг болгов

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
                 Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай хуралдаан боллоо. Энэ үеэр Засаг дарга Д.Батлут шинэ жилийн үеэр орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зарим хүчний байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт орж ажиллахыг үүрэг болголоо. Мөн аймгийн ЭМГ, БОЭТ, түргэн тусламж, “Орхон АЗЗА” ТӨХК, Хот тохижуулах газар зэрэг төрийн үйлчилгээний байгууллагуудыг ч бэлэн байдалд байхыг санууллаа. Шинэ жилийн үеэр олон хоног амарч байгаа учраас байгууллагуудад хариуцлагатай жижүүр ажиллуулж, байгууллагын дарга нар яаралтай үед холбоо барих утасны дугаараа Онцгой комисст тэмдэглүүлэхийг үүрэгдэв. Арванхоёрдугаар сарын 31-нд Эрдэнэтчүүд шинэ оноо Амарын талбай дээр угтах тул нийтийн тээврийн үйлчилгээг уртасгасан цагаар буюу шөнийн 01.00 цаг хүртэл явуулах арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгалаа.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card