НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Төрийн албан хаагчдад 300 мянгаас дуудаад 218 мянгыг л олгох гэнэ
Төрийн албан хаагчдад 300 мянгаас дуудаад 218 мянгыг л олгох гэнэ
[sgmb id="1"] УИХ-аас төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулллын мөнгө хэмээн 55.6 тэрбум төгрөг баталсан. Сангийн яам энэ долоо хоногоос төрийн албан хаагчдын урамшууллын мөнгийг хуваарилж эхэлжээ. Өчигдрөөс эхлэн төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “төрийн албан хаагчдын урамшууллын мөнгө иргэдийн гар дээр татвар, суутгалаа тооцоод 243 мянган төгрөг очих гэнэ” хэмээсэн мэдээлэл гарч эхэлсэн. Гэтэл түүнээс ч бага хэмжээний мөнгийг төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал нэрээр олгох болжээ. Сахилгын ямар нэгэн шийтгэл хүлээж байгаагүй төрийн албан хаагч Засгийн газраас өгч байгаа урамшууллын мөнгө гэж гар дээрээ 218 мянган төгрөг авахаар болж байна. Төрийн албан хаагч нарт бол 300 мянган төгрөг орлого хэмээн тооцогдоно. Түүнээс ХХОАТ нэрээр 10 хувийг нь суутгана. Дээр нь Нийгмийн даатгалын шимтгэл 10 хувийг суутган авч байгаа аж. Үүгээр зогсохгүй нэмээд энэхүү 300 мянган төгрөгнөөс ажил олгогчийн НДШ-ийн 11 хувийг суутган авах шийдвэрийг гаргасан байна. Эндээс харвал 300 мянган төгрөг авна, бүр багаар бодоход татвараа төлөөд 270 мянгыг хүртэнэ хэмээн төсөөлж байсан төрийн албан хаагчид гар дээрээ 218 мянган төгрөг авахаар болжээ. Нэг үгээр хэлбэл энэхүү 300 мянгаас Засгийн газар 31 хувийн татвар авч байгаа гэнэ. У.Хүрэлсүхийн Засгийн газар төрийн албан хаагчиддаа урамшуулал нэрээр 300 мянган төгрөг олгож байгаа ч үр дүн буюу тэдний хэтэвчинд 218 мянган төгрөг орох нь. Харин нөгөө талдаа улсын хэмжээнд Татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 55.6 тэрбум төгрөгийн буянаар давж биелэх дүр зураг харагдана. Өнгөрөгч намар багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардсаны төлөөс ердөө 218 мянган төгрөг байжээ гэж ойлгогдохоор. Сахилгын шийтгэл хүлээж байгаагүй төрийн албан хаагчийн гар дээр очих энэхүү 218 мянгөн төгрөг ердөө л энэ өвлийн шинэ жилийн бялуу, оргилуун дарс, хүүхдийн бэлэгний мөнгө, шинэ жилийн баярын таксны төлбөр байжээ. Эндээс харвал багш, эмч нар нар цалингаа нэмүүлэх шаардлагыг Засгийн газарт тавиагүй ердөө л шинэ жилийн баярын үеэр гарах зарлагаа Засгийн газраас төлүүлэх гэсэн тэмцэл байсан юм уу гэж хувийн хэвшлийнхэн асууж байна. Сахилгын шийтгэл гэдэгт “Сануулах, цалин хасах, ажлаас халагдах” арга хэмжээг тооцдог байна.  
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ