НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэтийн Майкл Фелпс” хэмээгдэх Ш.Даваадорж “Алтан хараацай”-н эзэн болжээ
“Эрдэнэтийн Майкл Фелпс” хэмээгдэх Ш.Даваадорж “Алтан хараацай”-н эзэн болжээ
Украйны “Мастерс” олон улсын тэмцээнээс долоон алтан медаль хүртэж Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд мандуулахын зэрэгцээ монгол хүний ид хавыг гайхуулж Европчуудад “Монгол Майкл Фелпс” хэмээн нэрлэгдэж байсан Эрдэнэтийн Ш.Даваадорж “Алтан хараацай” цомын эзэн болжээ. Монголын Мастеруудын 2017 оны спортын шилдэг тамирчинг шалгаруулах ёслолын ажиллагаа саяхан болж Эрдэнэтийн Ш.Даваадоржийг Тэргүүн дээд шагнал “Алтан хараацай” цомоор шагнасан байна. Усан спортынхоны дунд ч өнөөдөр түүнийг “Эрдэнэтийн Майкл Фелпс” хэмээн нэрлэдэг ажээ. Ази тивээс анх удаа, тэр дундаа Монгол улс, Эрдэнэт хотын унаган иргэн дөрөвдүгээр 10 жилийн сургуулийн төгсөгч Ш.Даваадоржийг Украйны “Мастерс”-ын тэмцээнээс 7 алтан меадль хүртсэн гэдгээр нь монголчууд мэднэ. Даваадоржийн хувьд тухайн үед буюу 2017 оны нэгдүгээр сард БНХАУ-ын Шаньдун мужийн Жи Нань хотод зохион байгуулагдсан “Өвлийн усан сэлэлтийн Дэлхийн цом”-ын зургаа дахь тэмцээнд таван төрөлд оролцож 2 алтан медаль, 2 мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Тэрхүү тэмцээнд 16 орны 1000 гаруй тамирчин оролцсон аж. АНУ, Их Британи, ОХУ, Эстони, Франц, Латви, Итали, Финьлянд, Польш, Австрали зэрэг орон 5-10 тамирчны бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багаа илгээсэн бол манай улсаас анх удаа уг тэмцээнд ганцхан тамирчин оролцож, өндөр амжилт гаргасныг тус тэмцээнийг зохион байгуулагчид болон бусад орны тамирчид онцолж байжээ. Тэрбээр оролцсон тэмцээн бүрээсээ ганзага дүүрэн медальтай ирж байсан гэхэд болно. Тухайлбал, ОХУ-д 2016 оны арваннэгдүгээр сард болсон “Өвлийн усан сэлэлтийн Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд таван зайд уралдаж нэг алтан медаль хүртэж байсан. Харин түүний өмнө Украйн улсад 2016 оны гуравдугаар сард зохиогдсон Өвлийн усан сэлэлтийн Олон улсын нээлттэй тэмцээнээс 7 алтан медаль хүртэж Монголын усан сэлэлтийн спортод түүхэн амжилт гаргасан тамирчин юм. Ш.Даваадорж усан спортоор 33 жил, бодибилдингийн спортоор хичээллээд 27 жил болж байна. Түүний хувьд сүүлийн нэг жил хагасын дотор найман тэмцээнд оролцжээ. Түүний тав нь гадаадын олон улсын чанартай тэмцээн байв. Өнгөрсөн жилийн хувьд 31 медаль авснаас 24 нь алтан медаль ажээ. Түүний дараагийн зорилго бол 2018, 2019 онд болох тэмцээн уралдаанд амжилтаа ахиулах, 2022 оны олимпод оролцох эрхийн оноогоо цуглуулах явдал гэнэ. Тэмцээн уралдаанд оролцохын тулд санхүүгийн дэмжлэг ихээхэн хэрэгтэй байгаа тул тэрбээр Р.Улаанхүү тэргүүнтэй “Баянбулаг багийн хөгжил” ТББ-д ханджээ. “Баянбулаг төрийн хөгжил” ТББ-аас Монгол улс, Эрдэнэт хотынхоо нэрийг дэлхийн тавцанд өндөр өргөж яваа усан спортын тамирчин Ш.Даваадоржийн спортын амжилтыг үнэлж санхүүгийн тусламж үзүүлэхээ илэрхийлжээ. Мөн тус байгууллагаас нийт эрдэнэтчүүдээ хандан усан спортын тамирчин Ш.Даваадоржийг дэмжихийг аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд уриалж 9635-8668, 9626-0414 утсаар холбогдож сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалав.[sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ