НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Гурван зуун мянгыг биш 243 мянгыг олгоно
Гурван зуун мянгыг биш 243 мянгыг олгоно
[sgmb id="1"] У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгохоор болсон. Төрийн албаны зөвлөлөөс улсын хэмжээнд 188.7 мянган төрийн албан хаагч байдаг тухай мэдээг гаргаад байгаа. Энэхүү 188.7 мянган төрийн албан хаагчаас 1.2 мянган орчим төрийн өндөр, дээд албан тушаалтан, шүүгч нарт 300 мянган төгрөгийн үр дүнгийн урамшууллыг олгохгүй хэмээсэн. Энэ долоо хоногийн эхээр Сангийн яамнаас нийслэлийн төрийн албан хаагчдын урамшууллын мөнгийг Төрийн сангийн дансандтөвлөрүүлсэн байна. Харин орон нутгийн албан хаагчдын мөнгийг тухайн орон нутгийн Төрийн санд шилжүүлжээ. Үүний дагуу төрийн байгууллагууд шинэ жилээс өмнө “Өвлийн өвгөний бэлэг” хэмээх төрийн албан хаагчийн урамшууллыг олгож дуусгах юм байна. УИХ-аас 2017 оны төсвийн тодотголд төрийн албан хаагчдад 55.6 тэрбум төгрөг төсөвлөж, нэг удаагийн мөнгөн тэтгэмж хэлбэрээр тус бүр нь 300 мянган төгрөг олгохоор болсон. Энэ мөнгийг зөвхөн 2017 онд төрийн албанд ажиллаж байгаа иргэдэд үр дүнгийн урамшуулал болгон өгөх юм. Урамшууллын мөнгөнөөс хувь хүний орлогын албан татвар 10 хувь, төрийн албан хаагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл 10 хувийг тус тус суутгана. Улс татвараа суутгаад үлдсэн 243 мянган төгрөгийг төрийн албан хаагчдын гар дээр олгох гэнэ. Харин сахилгын хариуцлага алдсан шийтгэлтэй, шийтгэлгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй байгаа төрийн албан хаагчдад урамшууллын мөнгө олгохгүй ажээ. Журманд заасны дагуу 2017 онд жирэмсний амралттай байгаа албан хаагчдад олгохгүй гэнэ.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ