Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Л.Эрхбаатар, Г.Эрдэнэбат нар сар бүр 500 мянган төгрөгийн “пүнлүү” авдаг

Л.Эрхбаатар, Г.Эрдэнэбат нар сар бүр 500 мянган төгрөгийн “пүнлүү” авдаг

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн Засаг даргын шуурхай тасалдаг, тааваараа оролцдог эрхмүүдэд цалингийн арга хэмжээ авахаар боллоо. Цалингийн хувиар арга хэмжээ тооцооход шуурхайд ирэх эсэхийг ирэх даваа гарагт харах л үлдлээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Эрхбаатар, Г.Эрдэнэбат нар ТӨХК-ийн захирлын цалингаас гадна Даваат, Хүрэнбулаг багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Аймгийн ИТХ-аас сонгогдсон энэ эрхмүүд төлөөлөгчийн цалин гэж сар бүр 500 мянган төгрөгийн пүнлүү авна. Өөрөөр хэлбэл, аймгийн ИТХ-ын төлөөлөгч болсны шагнал гэж татвар төлөгчдөөс сар бүр дээрх мөнгийг эрхмүүдэд зарцуулдаг. Амьдрал дээр зарим нэг нь давхар дээлэндээ халууцаж, давхар цалингаараа тансаглаж байхад татвар төлөгчид нь талхныхаа мөнгөний төлөө хуйхаа маажиж байгааг энэ цагийн өнгө гэх үү. Хөдөлмөрийн хэлтсээс нэг өдөр гудамжны цас арилгавал өгдөг 25 мянган төгрөгний төлөө иргэд хошуурч байхад компанийн захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч эрхмүүд цалин, ахуй хангамжиндаа ханаад шуурхай хуралдаанд ирэхгүй аймгийн Засаг даргаа дорд үзэж байгааг юу гэж ойлгох вэ.[sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card