НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Манай дарга нар нийтийг хамарсан аянд “Үгүй” гэж хэлсэн үү
Манай дарга нар нийтийг хамарсан аянд “Үгүй” гэж хэлсэн үү
Дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай Улс 1998 оноос тус аянд нэгдсэн байна. Энэхүү аяны зорилго нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар тэднээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх явдал ажээ. Аянд оролцогчид нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “Хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” гэдгээ илэрхийлдэг. Энэ онд дэлхийн улс орнууд “Өрх гэрийн амар амгалангаас дэлхий нийтийн энх тайван руу” уриан дор тэмдэглэж байгаа бол манай улс “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Гэтэл манай аймагт энэ аян бараг өрнөсөнгүй гэхэд болно. Гэмт хэрэг, хүчирхийлэл гарахад хамгийн дүрүүнд очдог цагдаагийнхан аймгийн хэмжээнд энэ аяныг эхлүүлж, улмаар давалгаалуулахаар багагүй ажил хийсэн. Тэдний энэхүү санаачлагыг дарга нар төдийлөн дэмжсэнгүй. Тэр дундаа ЗДТГ-ынхан. Зарим нэг төрийн байгууллага “Дэмжиж оролцсон”-ыг эс тооцвол “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” аяныг манай аймгийнхан үл тоож өнгөрөөлөө. Орхон аймагт гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хэрэг энэ жил гараагүй гэж дуулдаагүй. Аймгийн цагдаагийн газраас гаргасан мэдээллээр бол хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг байна л гардаг ажээ. Гэтэл бид аймгаараа энэ аяныг үл тоож, хаа нэгтээ байдаг л нэг арга хэмжээ маягаар үдлээ. [sgmb id="1"] Бид “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” аянд ач холбогдол өгөхгүй, тоохгүй өнгөрч байхад зарим нэг ТББ эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаална гэж хэлээд Эрдэнэтийн татвар төлөгчдийн мөнгөнөөс 4.9 сая төгрөгийг аваад гул гарчихаад байхад хэн ч тоохгүй байна. Дарга нарт 4.9 сая төгрөг бага мөнгө байж болно. Харин 4.9 сая төгрөгөөр жил бүр гэр олгохыг хүссэн өргөдөл аймгийн Засаг даргадаа гаргадаг тэр олон хүний хувьд бол их мөнгө. Энэ мөнгөөр өнөөдөр дөрвөн эмэгтэйг орох оронтой болгох боломж байсан. Х.Хулан захиралтай “Монголын үндэсний гэрэл зураг, дүрс бичлэгийн хөгжил” Нийгэмд үйлчлэх ТББ-аас аймгийн ЗДТГ-тай гэрээ байгуулан жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-нд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дэлхийн “Цагаан туузны өдөр”-ийг тэмдэглэх ажлын хүрээнд гэрэл зургаар дамжуулан хүчирхийллийн асуудлыг хөндсөн өдөрлөг зохион байгуулах, үзэсгэлэн гаргах зорилгоор Эрдэнэтийн татвар төлөгчдийн мөнгөнөөс 4.9 сая төгрөг аваад сураг алдарсан. Энэ талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүүгээс бид тодруулахад “Нэг тийм нөхдүүд яваад гэрээ хийсэн санагдана. Ажил нь хойшлогдсон сураг байсан. Би судлаад хариу өгье” гэсэн удаатай. Улсын хэмжээнд энгэртээ цагаан тууз зүүж “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” аян өндөрлөж байхад манай аймгийн ЗДТГ-ынхан татвар төлөгчдийн 4.9 сая төгрөгийг аваад алга болсон нөхдийн талаар хариу өгөх нь бүү хэл, сураг ажиг тавьж байгаа тухай ч дуулдсангүй. Улаанбаатарт ажилладаг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эсэх нь ч тодорхойгүй, цаасан дээр нэртэй ч цасан дээр мөргүй шахам энэ ТББ-ыг аймгийн Засаг даргын гараас 4.9 сая төгрөг салгаад “бултахад” хэн нэгний оролцоо, хамаарал байсан л болов уу. Түүнээс биш Д.Батлут дарга “Май, чи энэ мөнгө аваад энэ ажил хийнэ гэж хэлээд бултчих” гэж хэлэх хүн биш л дээ. Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг асуудлыг гэрэл зургаар дамжуулан хөндөхөд дээрх ТББ-ыг шалгаруулж гэрээ байгуулах сонирхол хэн нэгэнд байжээ. Гэтэл манай аймгийн хувьд Д.Лхагвахорол, Б.Мажинбуу нарын дарга, дэд тэргүүнтэй “Гэрэл зурагчдын холбоо”-ныхон бид “Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг үгүй гэж хэлж чадна. Даанч биднийг дэмжихгүй юм. Танил талтай, ар өврийн хаалгатай нь мөнгөний ажил авдаг боллоо” гээд сууж байна. “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” аяныг аймгийн ИТХ-аар баталсан. Тийм  л хайртай, дуртай юм бол орон нутгийнхаа ТББ-уудыг дэмж л дээ. Хаа байдаг нь мэдэгдэхгүй, хэн нэгнийх нь танил тал, гуйлтыг биелүүлж байгаа нь энэ гэж танихгүй нөхдөд өгөөд байдаг гарзандаа гарсан 4.9 сая төгрөг гэж манай аймагт баймааргүйсэн. Танил талаараа гүйж, худал хэлж гэрээ байгуулаад 4.9 сая төгрөгийг аймгийн Засаг даргаас туучихаж байгаа нөхөд манай дарга нарыг хараад тохуу хийсэн шигээ яваа болов уу, Д.Соёлчхүү дарга аа.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ