НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Олон улсын бизнес форум орон нутгийнханд хаалттай болж байна
Олон улсын бизнес форум орон нутгийнханд хаалттай болж байна
У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлыг 100 хоногтоо багтааж шийднэ гэж амласан ч энэхүү амлалт хугацаандаа амжихгүй болсон нь Дээд шүүхийн хоёр шийдвэрээс бэлхэнээ харагдаж байна. Төр төмөр нударгаа харуулж үйлдвэрийн 49 хувийг буцааж төрд авахаар гаргасан УИХ-ын тогтоолыг тойрсон маргаан Үндсэн хуулийн цэц дээр очсон. Хуулийг давсан эрх Дээд шүүхийн шийдвэрээр эцэслэгдэхгүй учраас Засгийн газар үйлдвэрийн хувийн асуудлаар түрүүлж алхам хийхэд хүчин мөхөсдсөнөөр 100 хоногтоо багтааж шийдэх боломжгүй болчихоод байгаа юм. “Саалийн үнээ”-г тойрсон шүүх, цэцийн маргаан ид бужигнаж байх үеэр Үндэсний аудитын газраас “Эрдэнэт үйлдвэр”-т санхүүгийн хяналт, шалгалт хийх болсон. Шалгалтыг ирэх хоёрдугаар сард дуусгаж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор оруулж, хэлэлцүүлэх юм. Эрх баригч намын төлөөний хүн Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилогдоод хоёр дахь жилийн нүүрийг үзэх гэж байна. Түүнийг юуны түрүүн захирлын суудлаас буулгах тухайгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэдэгдсэн. Энэ бол “Хямралын үед ч гандан буурдаггүй ганган Бадмаа” хочийг аваад амжсан Х.Бадамсүрэнг унагах эхний бөгөөд эцсийн шийдвэр нь аудитаас хийх санхүүгийн шалгалт болохыг сануулсан дохио юм. Газар нутаг дээр нь дэлхийд тэргүүлэгч зэсийн үйлдвэр байгуулсаныхаа төлөө “Эрдэнэт үйлдвэр”-ийн үе үеийн захирлууд Эрдэнэтчүүдэд өгөөмөр гараа сунгасаар ирсэн байдаг. Тэгвэл Х.Бадамсүрэн үйлдвэрийн захирлаар ажилласан жилүүддээ Эрдэнэтийг юугаар гийгүүлсэн бэ. Үйлдвэрийн ажилчдын цалин түүний үед нэмэгдсэнгүй. Үйлдвэрийг Ш.Отгонбилэг, Д.Дорлигжав, Х.Наранхүү, Ц.Даваацэрэн гээд юм үзсэн, нүнжигтэй луухгарууд удирдаж явлаа. Тэдний дэргэд Х.Бадамсүрэн захирал довоо шарлуулж “Ганган Бадмаа” нэртэй л үлдэж байх шиг. Х.Бадамсүрэн захирлын удирдлагын баг энэ сарын 13,14-ний өдрүүдэд “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын бизнес форумыг Эрдэнэт хотноо зохион байгууллаа. Европын өндөр хөгжилтэй орнууд, Солонгос, Орос, Хятад зэрэг 14 орны уул уурхайн төлөөлөгчдийг урьсан олон улсын чанартай форумыг орон нутагт хийсэн нь “Эрдэнэт үйлдвэр” хөрөнгө бэлтэйгээ гадаад ертөнцөд гайхуулсан сайхан ажиллагаа боллоо. Гэлээ ч оршин суугаа газар нутаг дээр нь ийм гайхам үйл хэрэг болсоныг Эрдэнэтийн иргэд мэдсэнгүй өнгөрлөө. Нийслэлээс мөнгө төлж, урьж авчирсан 40 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөхдийг илүүд үзэж “Эрдэнэт” амралтын баазад “Зангиагүй уулзалт” хийхээр төлөвлөж тэдэнд гараа гаргаж байна. Харин Эрдэнэтийн хэвлэлийнхэнийг үүдээрээ шагайлгах нь бүү хэл, ойрхон очиход нь “туу, туу” гээд “ноход”-оо тавьцгаахад хүрсэн нь Х.Бадамсүрэн захирлын богинохон бодлын цараа гэлтэй. “Үхэхдээ үхэр буугаа тавих”-ын үлгэрээр захирлын суудлаас огцрохын өмнөхөн өөрийгөө Монголын хамаг телевизээр рекламдах гэсэн санаа нь түүнд захирлын суудлаас шийтгэлгүй буучих юм сан гэсэн жижигхэн бодолд нь нэмэр болох болов уу даа. [sgmb id="1"] Орон нутгийн хэвлэлийнхэн бид “Хэзээ мөдгүй Эрдэнэт үйлдвэрийн бүсэд химийн үйлдвэр барих гэж байгаа тухай, Тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэрийг татан буулгаж нэгэн эрх мэдэл бүхий том дарга тэсэлгээний бодис их хэмжээгээр гаднаас нийлүүлэх гэж байгаа тухай, үйлдвэрийн бүсийн 1000 м кв-т газар 20 хүртэлх сая ам.доллараар зарагдах гэж байгаа тухай яриа хөөрөөний талаар таниас тодруулга авах гэсэнгүй. “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын бизнес форумын үеэр гадна дотныхонд та бүхний тавьж байгаа ажлын саналыг уншигч, үзэгчиддээ, эрдэнэтчүүдээ л хүргэх гэсэн юм. “Аяганы алагаас адууны алаг нь дээр” гэдэг үгийг таны мэтийн настайчууд надаар хэлүүлэлтгүй мэднэ дээ. Хэвлэл мэдээллийг ялгаварлан гадуурхдаг, хот хөдөөгөөр нь алагчилдаг та Эрдэнэт хотын иргэн мөн үү. МАН-ын Их хуралд сонгогдох болохоор “Би Эрдэнэтийг ингэж хөгжүүлнэ” гэж амладаг атлаа бизнес форумынхаа талаар Эрдэнэтчүүдээс нуухын цаад учир юунд байна вэ, Х.Бадамсүрэн захирал аа.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ