НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Засаг даргын “Батламж” энэ өдрийн “Гэнэтийн бэлэг” болов
Засаг даргын “Батламж” энэ өдрийн “Гэнэтийн бэлэг” болов
[sgmb id="1"] “Худалдааны гудамж”-инд өвлийн хүйтэнд гадаа зогсож, ил задгай худалдаа эрхэлж буй 10 иргэнд “киоск” буюу стандартад нийцсэн жижиг мухлаг өгөх шийдвэрийг аймгийн Засаг дарга Д.Батлут “Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан гаргажээ. Нэр бүхий 10 иргэнд жижиг мухлаг эзэмших эрх бүхий “Батламж”-ийг гардуулан өглөө. Худалдааны гудамжинд зогсож, ил задгай худалдаа эрхэлж буй эдгээр иргэдийн зүгээс аймаг, орон нутгийн удирдлагадаа хандан “Итгэлийн зээл”-д хамрагдах хүсэлтээ гаргаж байжээ. Ийнхүү “Эрдэнэт хотын өдөр”-өөр эдгээр иргэд худалдаа үйлчилгээгээ явуулах таатай нөхцөл бүхий, дулаан ажлын байртай болж байна. Эрдэнэт хотын хэмжээнд ил задгай худалдааг бүрэн зогсоохын тулд олон жилийн турш худалдаа эрхэлж, амьдрал ахуйгаа авч яваа бүртгэл судалгаанд хамрагдсан иргэдийг ажлын байраар дэмжих болно гэдгээ Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут “Батламж” гардуулах үеэр онцлов. Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, бологын баримт бичигт 18 дэд хөтөлбөрийг баталсан билээ. "Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай" дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдийг жижиг, дунд бизнесийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажил зохион байгуулж байгаа. Үүний нэгээхэн хэсэг нь “Итгэлийн зээл” юм. Батламжийг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Дэлгэрбаяр, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Ц.Одгэрэл нар гардуулан өглөө.  
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ