НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ихрүүдэд Эрдэнэтчүүд хүндэтгэл үзүүлэв
Ихрүүдэд Эрдэнэтчүүд хүндэтгэл үзүүлэв
[sgmb id="1"] Хэдхэн хоногийн дараа халаагаа өгөх гэж байгаа 2017 он эрдэнэтчүүдийн хувьд баяр хөөрөөр дүүрэн жил байлаа. Хэдхэн хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 29-нд БОЭТ-д амаржсан Б.Солонго түүний гэр бүлд гурван ихэр хүүхэд мэндэлж Эрдэнэтчүүдийн магнайг тэнийлгэсэн. Мөн энэ онд Эрдэнэт хотын иргэн Г.Бадамханд гурван ихэр хүүхэд төрүүлсэн юм. Өмнөх нийгмийн үед гурван ихэр хүүхэд төрсөн гэр бүлд орон сууцны дэмжлэг олгохын зэрэгцээ ихрүүдийг нэг ой хүртэл нь гэр бүлийнх нь хамт асрамжийн газар амьдруулж улсаас асарч сувилдаг байлаа. Амарын талбайд болсон “Эрдэнэт хотын өдөр”-ийн ёслолын цэнгүүний үеэр Эрдэнэтчүүд гурван ихрүүдэд хүндэтгэл үзүүллээ. Аймгийн ЗДТГ-аас гурван ихэр хүүхэд төрүүлсэн Г.Бадамханд болон түүний гэр бүлд “Lux Apartment” хотхонд хоёр өрөө байр олгов. Мөн арваннэгдүгээр сарын 29-нд БОЭТ-д амаржсан Б.Солонго болон түүний гэр бүлд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 3 өрөө байрны түлхүүр гардуулан өгсөн юм. Цэнгүүний үеэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас лампан импра туяаны цахилгаан халаагуураар гэр хорооллын 30 өрхийг хангасныг дуулгалаа. Үүнээс гадна “Залуучуудын бизнесийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд гарааны бизнес эрхлэгч хоёр иргэнд нийтдээ 10 сая төгрөг, “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн хүрээнд зургаан иргэнд нийтдээ 18 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, дөрвөн иргэнийг байнгын ажлын байранд зуучиллаа. Ийнхүү эрдэнэтчүүд энэ онд мэндэлсэн гурван ихэр зургаан хүүхдэд хүндэтгэл үзүүлж, орон сууц бэлэглэлээ. Эрдэнэтийн үрс маш олон болох болтугай.  
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ