НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтчүүдийн өдөр тохиож байна
Эрдэнэтчүүдийн өдөр тохиож байна
Орхончууд өнөөдөр “Эрдэнэт хотын өдөр”-өөр “амьсгалж” байна. Тэртээ 1975 оны 12 дугаар сарын 11-ний энэ өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 266 дугаар зарлиг гарч Булган аймгийн Эрдэнэт хороог 1976 оны нэгдүгээр сарын 1-нээс Эрдэнэт хот болгож Баян-Өндөр, Найрамдал хороог байгуулж Булган аймгийн Хялганат хороог Эрдэнэт хотод харьяалуулсан түүхтэй. Тэр цагаас хойш эдүгээ 42 жил өнгөрчээ. Аймгийн ИТХ-ын энэ оны аравдугаар сарын 27-нд хуралдсан хуралдаанаар жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-ний өдрийг “Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан юм. [sgmb id="1"] “Эрдэнэт хотын өдөр”-ийн хүрээнд аймгийн Музей, “Хөх Монгол” цогцолбор энэ сарын 9-нөөс иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, Загварын шоу, Баян-Өндөр сумын багуудын урлагийн наадам зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ Эрдэнэтэд өрнөж байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас “Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан эрдэнэтчүүдээ гэрэлт гудамжны бүтээн байгуулалтаар бэлэг барьсан бол “Их хотын хямдрал” болж ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Мөн арваннэгдүгээр сарын 11-ний энэ өдрийн эхний цагийн хичээлийг сургуулиуд “Эрдэнэт хотын түүх” сэдвээр явуулсан нь хүүхэд багачуудад ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болсон талаар мэргэжилтнүүд ярьж байна. Баярын хурал, Амарын талбайд болох соёл, урлагийн арга хэмжээ тун удахгүй эхлэх гэж байна. Ямар ч байсан бид зүтгэвэл хийж чаддаг, санаж сэрвэл бүтээж хийж болдог, хотынхоо түүхээр бахархдаг нэгэн өдөртэй боллоо.  
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ