НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хотын захирагчийн нэрэмжит цомын төлөөх барилдаан болов
Хотын захирагчийн нэрэмжит цомын төлөөх барилдаан болов
“Эрдэнэт хотын өдөр”-ийг тэмдэглэж буй энэ үеэр Баян-Өндөр сумын ЗДТГ-ын спорт заалны нээлт тохиосон юм. Спорт заалны нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Г.Баасансүрэн, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн орлогч захирал Д.Дэлгэрбаяр нарын хүндэт зочдоос гадна Баян-Өндөр сумын 21 багийн иргэдийн төлөөлөл, иргэд оролцсон юм. Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, сумын ЗДТГ-ын ажилчдын бие бялдрыг хөгжүүлэх ажлын хүрээнд спорт заал барих шийдвэрийг гаргасан байна. Үүний дагуу Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт түүний Тамгын газрынхан 350 сая төгрөгөөр биеийн тамирын заалтай болжээ. Спорт заалыг н.Энхтүвшин захиралтай “Хөх тавилан” компани барьж чанарын өндөр түвшинд хүлээлгэн өглөө. Спорт заалны нээлтийг тохиолдуулан аймгийн Үндэсний бөхийн холбооноос санаачлан жил бүрийн энэ өдөр аймгийн Засаг дарга бөгөөд, Эрдэнэт хотын захирагчийн нэрэмжит чансаа өндөр бөхчүүдийн дунд шилжин явах цомын төлөөх барилдааныг зохион байгуулах шийдвэр гаргажээ. Үүний дагуу өнөөдөр чансаа өндөр 48 бөхийн барилдаан Баян-Өндөр сумын ЗДТГ-ын спорт зааланд нээлтээ хийлээ. Барилдаанд энэ цаг үед ид барилдаж байгаа аймгийн арслан, заан, харцага, начин, сумын заан цолтой шилдэг бөхчүүд оролцож байна. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ