НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шуурхай дээр дарга нарт зориулсан бизнес аяллыг санал болгов
Шуурхай дээр дарга нарт зориулсан бизнес аяллыг санал болгов
Монголчууд бид зурагт үзэхдээ “рекламны дундуур арай гэж ганц кино үзлээ” хэмээн ярьж, хэлдэг. Бизнесийн байгууллагуудын хувьд зар сурталчилгаанд “Сая төгрөг хаяад тэрбумыг олно” хэмээн тооцдог, үйл ажиллагааны менежментээ явуулдаг. Бүр сүүлдээ зар сурталчилгаа “Явдаг” болсон. Орой үдэш гэртээ сууж байхад байгууллагын сурталчилгаа гэнэт “зочлох” зэрэг бол байдаг л нэг үзэгдэл болтлоо хэвшиж байна. Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр Монголын төмөр замын “Эрдэнэт” өртөөнийхөн байгууллагынхаа талаар мэдээлэл хийх нэрийн дор дарга нарт зориулсан сурталчилгаа хийгээд амжлаа. Аймгийн Засаг даргыг цас орж байдал хүндэрсэн үед Эрдэнэтээс нэмэлт галт тэрэг гаргаж болдоггүй юм уу гэж асуухад “Нэмэлт галт тэрэг гаргахыг яам мэднэ. Тэгээд ч бид цас орсон үед нэмэлт вагон явуулж байгаа” хэмээн тайлбар өгч байсан. “Эрдэнэт” өртөөнийхөн аймгийн Засаг даргын шуурхай дээр 11 дүгээр сард хийсэн ажлын тайлангаа мэдээлэхийн зэрэгцээ дарга нарыг Эрдэнэт Эрхүүгийн хооронд аялах аялалд урилаа. “Эрдэнэтээс Эрхүүгийн чиглэлийн вагон өвлийн улиралд хоёр долоо хоногт нэг удаа, зуны улиралд долоо хоног бүр мягмар гарагийн 15.30 цагт аялна. Зуны улиралд зорчигч ихэссэн үед баасан гарагийн 15.30-д аялна” хэмээсэн тусгай танилцуулга бүхий зарыг дарга нарт хүргэж байна. Энэ аяллын зардал нэг талдаа 70-80 мянган төгрөгийн өртөгтэй байх аж. Эдийн засаг хүндрээд, иргэд талхаа таллан авч байгаа энэ үед Эрхүү хүртэл зугаалах мөнгөтэй эрхмүүд бол мэдээж дарга нар. Тийм учраас “Байгууллагын талаарх мэдээлэл хийнэ” гэсэн нэрийн дор дарга нарт зориулсан бизнес аяллын санал тавьж байгааг төрийн ажил гэх үү эсвэл аймгийн Засаг даргын шуурхай бараан захын радио узель шиг зар түгээдэг газар болсон уу.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ