МЯГМАР
2026.02.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн удирдлагууд өөрсдөө хяналт тавьж байна
Аймгийн удирдлагууд өөрсдөө хяналт тавьж байна
Аймгийн Засаг даргын зүгээс сургууль, түүний орчимд шарсан хайрсан бүтээгдэхүүнийг сурагчдад зарах, худалдан борлуулах явдал их байгаа учраас хяналт тавьж, зарим тохиолдолд нэр бүхий бүтээгдэхүүнийг зарахыг хориглох саналыг гаргасан. Үүний дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар Боловсрол, соёл, урлагийн газартай хамтарсан комисс гарч ажиллан сургуулийн цайны газрын түрээслэгчдэд мэдэгдэл өгөөд байгаа аж. Хүүхдийн эрүүл ахуйн талаасаа шарсан, хайрсан бэлэн бүтээгдэхүүн нь ходоодны өвчтэй болдог гэнэ. Дээрх бүтээгдэхүүнийг шарж, хайрч байгаа тос нь транс буюу хүнсэнд хэрэглэдэггүй болохыг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байгаа. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд ажилладаг ерөнхий боловсролын сургуулийн цайны газарт ямар ч байсан шарсан, хайрсан бүтээгдэхүүн борлуулахгүй болжээ. Гэхдээ зарим тохиолдолд хулгайгаар пирошки, шарсан ороомог зэргийг лангуун дороос худалдаж байсан тохиолдол ганц нэгийн зэрэг удаа гарсан байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт “дөрөвдүгээр сургуулийн цайны газарт пирошки зарж байна” гэсэн иргэний мэдээлэл ирсэн аж. Үүний дагуу шалгахад зөрчил илэрчээ. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн аймгийн Засаг дарга, Тамгын газрын дарга нар сургуулиудын цайны газарт “гэнэтийн шалгалт” хийх маягаар зочлон үдийн цайгаа уусан байна. Засаг дарга Д.Батлут дөрөвдүгээр сургуулийн, Д.Соёлчхүү дарга Дэнжийн 20 дугаар сургуулийн цайны газарт очиж үдийн цайгаа уужээ. Аймаг, орон нутгийн удирдлагууд ийнхүү хүүхдүүдийн, сурагчдын эрүүл мэндийн төлөө өөрсдөө хяналт тавьж байна. Аймгийн Засаг даргын зүгээс сургуулийн цайны газарт өдөр бүр анхаарлаа хандуулан ажиллахыг Мэргэжлийн хяналтынханд үүрэг болголоо.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН