Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card

Хагас тэрбумын өртөгтэй зоорь “хаачсан бэ”

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
2012-2016 онд аймаг, орон нутгийн удирдаж байсан АН-ын тухайн үеийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Жаргалант сумын ногоочдыг дэмжих зорилгоор 500 тн-ын багтаамжтай байцааны зоорь барих тухай туссан байдаг. Өнөөдрийн байдлаар Жаргалантын ногоочдын тарьсан байцааг өвлийн улиралд хадгалах 500 тоннын багтаамжтай зоорь ашиглалтад ороогүй байгаа. Аймгийн төсвөөс 500 тн-ын зоорь барихын тулд 550 сая буюу хагас тэрбум төгрөг зарцуулсан ч ногоочид өнөөдрийг болтол байцаагаа хадгалах зоорь ч үгүй сууна. Байцааны зоорьны асуудлаар мэргэжлийн байгууллагын зүгээс комисс гарч ажиллан дүгнэлтээ гаргажээ. Тэдний дүгнэлтээр 500 тн-ын багтаамжтай хөргүүртэй зоорь барина гэж байгаа ч бодит байдал дээр 150 тонн байцаа ч багтахгүй сэндвичин барилга барьсан нь шаардлага хангахгүй байгаа ажээ. Мөн энэхүү 150 тн байцаа ч хадгалах боломжгүй гэгдээд байгаа сэндвичин зооринд байцаа хадгалах ямар ч боломж байхгүй гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэсэн  гэдгийг Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий тэргүүлэгчдийн хуралдаан дээр танилцуулав.[sgmb id="1"] Нийтдээ 500 тн-ын зоорь барина гээд 550 сая төгрөг зарцуулсан ч ямар учир шалтгааны улмаас 150 тоннын зоорь болсоныг тайлбарлах этгээд өнөөдөр алга. Бодит байдал дээр тухайн үед буюу 2015 оны орчим С.Даваасүрэн даргатай Барилга, захиалагчийн албаныхан энэхүү 500 тн-ын багтаамжтай зоорьны зураг төсвийг гүйцэтгэж захиалагчийн зүгээс хяналт тавьж байсан хэдий ч өнөөдөр 150 тн байцаа ч багтах боломжгүй гэсэн дүгнэлт гарах болсон. Тэгвэл дундаас нь алга болсон 350 орчим тоннын багтаамж бүхий сэндвичин барилга тойрсон асуудалд хууль, хяналтын байгууллага эцсийн хариултыг өгөх дээрээ тулаад байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card