МЯГМАР
2026.02.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтийн иргэн Ч.Булган 20 сая төгрөгийн азтан болжээ
Эрдэнэтийн иргэн Ч.Булган 20 сая төгрөгийн азтан болжээ
НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирол арваннэгдүгээр сарын 19-ний ням гарагт орон даяар явагдсан. НӨАТ-ын сугалааны энэ удаагийн тохирлоор 20 сая төгрөгийн нэг, 4 сая төгрөгийн 15 азтан тодорчээ. Тэгвэл энэ удаагийн сугалааны 20 сая төгрөгийн азтан нь Эрдэнэтээс тодорсон байна. Эрдэнэт хотын иргэн Ч.Булган 79369350 дугаарын сугалаагаар 20 сая төгрөгийн азтан болов. Мөн иргэн Б.Азжаргал, Д.Мандуул, Т.Баярмагнай, А.Бямбажав нар тус бүр 500 мянган төгрөг гэх мэт нийт Орхон аймгаас худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаар 169 азтан тодорсон байна. Азтангуудын эрхийн бичгийг Орхон аймгийн Татварын хэлтсээс гардуулан өгчээ. Улсын хэмжээнд явагдсан энэ удаагийн тохиролд 2017 оны 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн 14015480 баримт хамрагдсанаас: 500 мянган төгрөгийн 132 100 мянган төгрөгийн 1284 20 мянган төгрөгийн 12496 баримт тохирч нийтдээ 13 мянга 928 хүн азтан болжээ. Супер сугалаа буюу 50 сая төгрөгийн тохиролд 96260467 дугаар гарсан ч азтан тодроогүй тул дараагийн сард шагналын сан 100 сая төгрөг боллоо. Та азтан болсон эсэхээ ebarimt.mn сайт болон ebarimt аппликейшнаас шалгах боломжтой Аймгийн Татварны хэлтсээс НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр цахим төлбөрийн баримтын системд холбогдоогүй, нэгдсэн системд холбогдсон хэдий ч төлбөрийн баримт олгохгүй байгаа, цахим төлбөрийн баримтыг зөрчилтэй олгосон бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийн хууль зөрчсөн зөрчлийг арилгуулах, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулж байна. Манай аймгийн хэмжээнд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн системд холбогдсон нийт 1933 цэгт төлбөрийн Е баримт олгогдож байна.[sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН