МЯГМАР
2026.02.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Нэгдүгээр ангийн хүүхдээс Е баримт “нэхжээ”
Нэгдүгээр ангийн хүүхдээс Е баримт “нэхжээ”
Аймгийн Засаг даргын шуурхай дээр зарим үед дарга нарын чихэнд итгэмээргүй ч энд тэнд бол нүднээс далд дуулдаж л байдаг сонирхолттой мэдээллүүд үе үе гэнэт гарч ирдэг. Өнөөдөр болсон аймгийн Засаг даргын шуурхай дээр “Иргэдийн санал хүсэлт хүлээн авах 70353511” дугаарын утсанд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг байгууллагын дарга нар хэрхэн шийдвэрлэснийг танилцуулав. Энэ үеэр тус төвд нэгэн иргэнээс “12 дугаар бага сургуулийн сургалтын менежер нь нэгдүгээр ангийн сурагчдад хүүхэд бүрийг долоодог тоглоом авахыг шаардсан. Сургалтанд хэрэг болох юм байх гээд өнөөхийг нь авч өгсөн. Гэтэл сургалтын менежер нь хүүхдүүдээс худалдан авсан долоодог тоглоомныхоо Е баримтыг авчир гээд нэхээд байна. Иргэд өөрийн мөнгөөр худалдан авсан юм чинь Е баримтаа өгөхгүй байж болох уу” хэмээн гомдол гаргажээ. Эцэг эхийн гаргасан энэ гомдол уг нь өнгөрсөн долоо хоногт ирсэн ч үүнийг шалгаж холбогдох арга хэмжээ авсан байх атал орхигджээ. Энэ талаар Шуурхайг удирдсан аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү “Боловсрол, соёл, урлагийн газрын дарга энэ асуудалд яагаад арга хэмжээ авч хариу өгөөгүй юм бэ” хэмээн асуусан. Ж.Бат-Амгалан дарга “Надад танилцуулагдаагүй асуудал байна, би мэдэхгүй” хэмээн хариулсан юм. [sgmb id="1"] Яагаад заавал нэгдүгээр ангийн хүүхдээс худалдан авсан тоглоомныхоо Е баримтыг нэхэн болсон тухай энэ эцэг, эхийн гомдолд ирэх долоо хоногоос нааш хариу өгөх боломжгүй үлдэв. Өнгөрсөн долоо хоногийн ням гараг буюу Өвлийн тэргүүн сарын шинийн 1, Их эзэн Чингис хааны мэндэлсэн түүхэн тэр өдөр Е баримтны “50 сая төгрөгийн супер азтан” тодруулах сугалаа орон даяар болсон. Үүнд зориулж л 12 дугаар сургуулийн сургалтын менежер хүүхдүүдээс Е баримт нэхээгүй бол өөр ямар шалтгаан байсан бол.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН