МЯГМАР
2026.02.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байна
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байна
Өнөөдөр 14.00 цагт эхэлсэн цас цэвэрлэгээ ид өрнөж байна. Энэ удаад аймгийн хэмжээний зам талбайн цас цэвэрлэгээг Баян-Өндөр сумын ЗДТГ, Хот тохижуулах газартай хамтран зохион байгуулсан. Баян-Өндөр сумын зүгээс аймгийн зам талбайн дагуух зургийн маршрутыг баг тус бүрээр нэгбүрчлэн гаргаж тухайн албан газруудад нь хүлээлгэн өгчээ. Үүний дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн хуваарьт газрын цасыг цэвэрлэж эхэллээ. [sgmb id="1"] Нутгийн удирдлагын ордны баруун талын автомашины зогсоолын хэсгийг аймгийн ИТХ-ын Ажлын албаныхан ”бүрэн зэвсэглэчихсэн” цасыг харин ч нэг цэвэрлэх шиг болж байна. Тэдний хажууханд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Өмчийн харилцааны газрынхан “хийж сураагүй ажил биш юухан байхав” гээд үзэж тарж байхтай нь таарлаа. Эрдэнэт хотын энд тэнд гудамж, замын уулзварт дагтаршсан цас нүдсэн иргэд хаа сайгүй таарч байгааг хараад “манайхан нэг ухасхийвэл” энэ зэргийн цас ч яамай байна хэмээн бодогдов. Баян-Өндөр сумын ЗДТГ-ын ажилтнууд хуваарьт газартаа ажиллаж хүн хүчний олноор цасаа цэвэрлэв. “Хас” банкныхан үйлчлүүлэгчдэд маань ч тустай бидэнд ч хэрэгтэй ажил хэмээн бусадтайгаа хамтран цас цэвэрлэж байгаа нь манай дуранд буусан юм. Захиргааны дөрөвдүгээр байрнаас Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрынхан хамгийн идэвхтэй ажиллаж байлаа. Тус газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Б.Одбаатар хайрах, даарахыг ч үл ажран улаан хүрзээр цагаан цасыг хашраах шиг болж байв. Аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар, ИТХ-ын холбогдох журам энэ тэр гэж хэн нэгнээр албадуулалгүйгээр иргэд, ААНБ-ууд ойр орчмын 50 метр зам, талбайн цас мөсийг цэвэрлэх үүргээ биелүүлээд сурчихвал хөр цасанд дарлуулаад суухгүй байх боломж бий. Үүнээс гадна “Эрүүл ахуйн тухай хууль” бусад холбогдох дүрэм, журманд ч цастай тэмцэхийг бидэнд үүрэг болгосон байна. Баян-Өндөр сумын ЗДТГ-ын зүгээс энэ өдрийн цас цэвэрлэгээний ажлыг дүгнэж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй газруудад хариуцлага тооцох юм байна.  
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН