Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Жүжигчин Б.Тамир залуусыг "бослого"-д уриаллаа

Жүжигчин Б.Тамир залуусыг "бослого"-д уриаллаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Жүжигчин Б.Тамир цахим хуудсаараа дамжуулан эсэргүүцэл зарлаж, залуусыг "бослого"-д уриаллаа. Түүнийг бухимдуулж, бүр эсэргүүцэл зарлахад хүргэсэн зүйл бол төмөр замын нарийн цариг аж. Тэрбээр бичихдээ "УИХ-ын 76 гишүүн рүү залгаж, эсэргүүцлээ илэрхийлье. Зүгээр сууж чадахгүй шүү. Үндэсний аюулгүй байдал улс эх орон байна, үгүй ядаад үр хүүхдээ боддоггүй юм уу. Энэ муусайнууд ойлгодоггүй юм бол эхнэр хүүхдийг нь мэддэг бол хэлж ойлгуулах юмсан. Эсэргүүцэж байна. Газрын хуулийг болиулсан шиг нарийн царигийг болиулъя. Хүмүүст түгээж, хүмүүсийг сэрээл дээ. Муу эр дайнд хөөрнө гэж битгий бодоорой. Эртнээс эрэлхэг монголчуудын цөсийг гарах гэж ийм үг манжууд гаргасан гэдэг шүү. Яагаад ч юм надад аймшигтай санагдаж байна. Энэ хэрээс хэтэрлээ ш дээ. Залуучуудаа яагаад дүлий суугаад, харахгүй сохроод байгаа юм бэ" гэсэн байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card