Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Иргэдийн хурлынхан “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилттэй танилцана

Иргэдийн хурлынхан “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилттэй танилцана

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
2017 оноос аймгийн ИТХ сар бүр өөрийн нэрэмжит аяныг зохион байгуулж байгаа бөгөөд 11 дүгээр сарыг Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооноос “Төсвийн оновчтой бодлого, иргэний оролцоо” сэдвээр зохион байгуулж байна. Тус сарын аяны хүрээнд нийт 7 ажил хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал: 2017 оны Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажилд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн явц, байдалтай танилцах, Төсвийн орлогын гүйцэтгэлтэй танилцах, Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлтэй танилцаж, санал дүгнэлт гаргах, Төсвийн орлогын гүйцэтгэл хангах үйл ажиллагаа зохион байгуулах, Мэргэжлийн нягтлан бодогч нарын тангараг өргөх ёслолыг “Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн” ТББ-тай хамтран зохион байгуулах, Санхүүчдийн баярыг угтан спортын 4 төрөлт арга хэмжээ зохион байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card