МЯГМАР
2026.02.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Үндсэн чиглэлийн биелэлт 89.1 хувьтай гарчээ
Үндсэн чиглэлийн биелэлт 89.1 хувьтай гарчээ
Аймгийн Засаг даргын Зөвлөл хуралдаж “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл”-ийг хэлэлцлээ. Энэхүү баримт бичгийг 9 зорилтын хүрээнд 250 арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулан, хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д туссан ажлуудаас 68 хувь нь буюу 174 арга хэмжээ нь 90-100 хувь гүйцэтгэлтэй, 71 арга хэмжээ нь буюу 27 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн, эрчимжүүлэх шаардлагатай 11 арга хэмжээ байна гэж ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс танилцууллаа. Өөрөөр хэлбэл үндсэн чиглэл 89,1 хувийн биелэлттэй гарсан гэсэн үг юм. Мөн энэ үеэр “Аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцсэн юм. Ирэх оны үндсэн чиглэлийг 9 бүлэг 180 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн, боловсруулжээ.[sgmb id="1"] Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө нь нийтдээ 9 бүлэг 116 зорилттойгоос 2018 онд 97 зорилт буюу 83,6 хувийг нь шууд хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй нь энэ юм. Түүнчлэн Засаг дарга Д.Батлутын мөрийн хөтөлбөрт 18 дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлэхээр туссанаас ирэх онд 15 хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хоёрыг нь шинээр батлан хэрэгжүүлж эхлэхээр үндсэн чиглэлийг боловсруулжээ. Дээрх асуудлыг Засаг даргын зөвлөл хэлэлцсэнээр АИТХ-ын тэргүүлэгчид болон “хурлын хуралдаан”-аар хэлэлцэнэ. Үндсэн чиглэл гэдэг нь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг тухайн жилд хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг юм.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН