БААСАН
2025.10.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Нутгийн удирдлагын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага” зөвлөгөөн болов
“Нутгийн удирдлагын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага” зөвлөгөөн болов
Тэртээ 1992 оны Ардын их хурлаас шинэ Үндсэн хуулийг баталж Монгол улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон билээ. Тэрхүү Үндсэн хуульд Монгол улсын Нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бий болсныг тунхаглан зарлаж байсан тэр цагаас хойш 25 жил өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, энэ жил Монгол орон даяар Монгол улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний түүхт 25 жилийн ойг тэмдэглэж байна. Манай аймгийн хувьд Нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуулийн хүрээнд аймаг, орон нутгаа удирдан хөтөлж нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг хөгжүүлэхэд үе үеийн ИТХ бүрэн эрхийн бодлогоо чиглүүлэн ажиллаж иржээ. УИХ-ын 1994 оны 32 тоот тогтоолоор Эрдэнэт хотыг Орхон аймаг гэсэн бие даасан засаг захиргаа, нутаг давсгэрийн нэгж болгосон. Аймгийн ИТХ-ын 1994 оны наймдугаар сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдаанаар төлөөлөгч Г.Дүгэрээг аймгийн ИТХ-ын орон тооны бус даргаар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Цэгмэдийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар тус тус сонгосон байна. Тус хурлаас Ч.Доржпаламыг Орхон аймгийн Засаг даргад нэрийг нь дэвшүүлж томилуулсан аж. Ингэж Орхон аймагт нутгйин удирдлагын шинэ тогтолцоо хэрэгжиж эхэлсэн түүхтэй. 1994 оны наймдугаар сарын 28-нд болсон ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Г.Дүгэрээ, Т.Алтанхуяг, Л.Батдорж, М.Ганаа, Д.Тогооч, С.Цэгмэд, Р.Цэрмаа нарын долоон хүнийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгож байжээ. Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 3-нд шинэ цагийн Нутгийн удирдлагын тогтолцоо үүсч хөгжсөний түүхт 25 жилийн ойн хүрээнд аймгийн ИТХ-аас “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал ба цаашдын чиг хандлага” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд 1994 оноос хойш байгуулагдсан аймгийн ИТХ-ын үе үеийн төлөөлөгчдийн төлөөлөл, Жаргалант, Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчид оролцов. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Аймгийн НӨУБ-ын хөгжил,баримтлах бодлого”, аймгийн Засаг дарга Д.Батлут “Аймгийн Нутгийн захиргааны байгууллагын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага”, Монгол Улсын гавьяат хуульч С.Цэгмэд “Орхон аймгийн НӨУБ-ын чадавхи, сайн туршлагаас” сэдэвт илтгэл тавсан юм. Мөн аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг “Хурлын байгууллагын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангуулах, гүйцэтгэлийн үр нөлөөг дээшлүүлэх нь”, аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат “Нутгийн удирдлагын байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” сэдвүүдээр оролцогчдод илтгэл тавив. Орхон аймагт Нутгийн өөрөө удирдах ёсны тогтолцоо үүсч хөгсөний түүхт 25 жилийн ойн хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Орхон аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллага” номыг эмхэтгэн олны хүртээл болгожээ. [sgmb id="1"]
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ